2015-02-12

Darpa Гүний Вебд зориулсан хайлтын систем хөгжүүлж байна


Darpa-гийн хөгжүүлж байгаа шинэ хайлтын систем гүний вебийн харанхуй орчинд “гэрэл цацруулах” аж. Бидний өдөр тутмын хэрэглээ болох картын системийн нууцлал, Facebook-ийн нууц үгнээс эхлээд хар тамхи, аллага, хуйвалдааны талбар болсон Гүний Веб-д хууль бус зүйлс их болдог.
GoogleBing зэрэг хайлтын системүүд интернетийн ердөө таван хувийг л харуулдаг бол Memex үлдсэн 95 хувийг нь харуулах зорилготой
Тиймээс хууль тогтоогчид энэ системээр нүүрээ халхалсан гэмт хэрэгтнүүдийг барих ажлаа эхлүүлээд хэдэн жил өнгөрчээ. Харин тэд Darpa-гийн хөгжүүлж байгаа хайлтын системийн ачаар гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд илүү хялбар болох юм.
Memex гэж нэрлэсэн төслийг 17 аж ахуй нэгж хамтран хөгжүүлээд нэг жил өнгөрчээ.GoogleBing зэрэг хайлтын системүүд интернетийн ердөө таван хувийг л харуулдаг бол Memex үлдсэн 95 хувийг нь харуулах зорилготой.
Энэхүү хайлтын системийг бүтээх санааг гаргаж, төслийн багийг ахалж байгаа Крис Уайт “Эхний ээлжид бид хүний наймааны тогтолцоог бүрэн дүүрэн илрүүлж, хаашаа чиглэж байгаа, хаанаас эхэлдэг гэдгийг олж мэдэхийг зорьж байна. Ингэсний ачаар бидний хөгжүүлж байгаа систем гүний веб дэх хэрэглэгчид, сайтууд гээд бүхнийг хэнтэй хамааралтай, хаанаас эхтэй зэрэг мэдээллийг олж чаддаг болно” гэжээ.
Өнөөдрийн байдлаар хууль тогтоогчдын нүднээс далд маш олон хүмүүс .onion гэсэн домайн хаягтай сайтуудыг ажиллуулж байна. Тэднийг цагдаа нар ямар нэгэн системгүйгээр олж илрүүлнэ гэдэг бараг боломжгүй аж.
Memex-тэй тун төстэй хайлтын систем нь өнгөрсөн онд хэрэглээнд нэвтэрсэн Grams гэх сайт юм. Энэ сайт гүний вебд байгаа хар тамхи, мансууруулах бодис борлуулдаг сайтуудыг олж илрүүлэхэд тусалдаг. Гэхдээ бас л хууль бус үйл ажиллагаатай.
Харин Memex нэг цэгээс цааш хэрхэн үргэлжилж байгааг тогтоож, ганцхан сайт руу орлоо гэхэд мянган сайтыг илрүүлэх боломжтой гэсэн үг. Крис Уайтын таамаглаж байгаагаар нэг сайтын тусламжтай 30-40 мянган сайтыг илрүүлнэ гэжээ.
Гэхдээ зөвхөн өмнө нь хүмүүсийн мэддэггүй байсан сайтуудыг илрүүлж, тэдний хаягийг тогтоохоос илүүтэйгээр эдгээр сайтуудын админуудын хоорондын харилцаа, эхлэл нь хаана байна гэдгийг илрүүлэх нь хамгийн чухал.
Ингэснээр хууль тогтоогчид зэвсэг, мансууруулах бодис борлуулж байгаа нууцлаг этгээдүүдийг илрүүлэх юм.
Ойролцоогоор энэ төсөлд Darpa 10-20 сая ам. доллар зарцуулж байгаа гэх албан бус мэдээ бий. Хамгийн гол нь яагаад Darpa энэ ажилд цаг, мөнгөө зарцуулж байна вэ? гэдэг хачирхалтай.
Эх сурвалж: gogo.mn

About Us

Recent

Random