Олон нийтийн сүлжээнд архи, согтууруулах ундааны зураг түгээсэн гэх үндэслэлээр ШӨХТГ-аас иргэд рүү ярьж согтууруулах ундааны зураг, логог багтаасан зургаа твиттер, фейсбүүкээс устгахыг шаардаж эхэлжээ.Энэ талаар ШӨХТГ-аас тодруулахад “Архидан
согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундааны үйлдвэрийн нэр,
тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн
хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл
зэргээр дамжуулан сурталчлахыг хориглодог.
Олон нийтийн сүлжээ буюу твиттер, фейсбүүк нь интернэт гэдэг ангилалд багтаж байгаа учир ЦЕГ-тай хамтран иргэд рүү утасдаж архи, согтууруулах ундааны зураг, лого агуулсан зургаа устгахыг зөвлөж байгаа.
Удаа дараа шаардлага тавиад биелүүлээгүй тохиолдолд 10 сая хүртэлх төгрөгөөр торгоно” гэлээ.
Цагдаагийн Ерөнхий Газрын Олон Нийттэй Харилцах албаны зүгээс "Бидэнд энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна" гэсэн тайлбарыг өглөө.

Хуулийн заалт:
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
9 дүгээр зүйл. Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа
9.2. Дараах хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:
9.2.1. согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн
нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн
хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах;
16 дугаар зүйл. Хариуцлага
16.1.12. энэ хуулийн 9.2, 9.3-т заасныг зөрчсөн бол албан
тушаалтныг 35000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000
төгрөгөөр торгож, согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах,
түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
эх сурвалж: ikon.mn