2015-06-27

Гарааны компани бүтэлгүйтэх 13 шалтгаан

Гарааны компани бүтэлгүйтэх  13  шалтгаан
Хэрвээ та гарааны компани байгуулсан эсвэл байгуулах гэж байгаа бол эдгээр зүйлсийг анхааралдаа аваарай. Яагаад зарим гарааны компаниуд нь амжилттай байхад зарим нь бүтэлгүйтдэг юм бол? Тэдний хамгийн түгээмэл гаргадаг анхаарах ёстой зүйлсийг, мөн шалтгаануудыг нь доор жагсаан бичлээ.

1. Нэг үүсгэн байгуулагчтай байх.

Хөрөнгө оруулагч Paul Graham-н үзэж буйгаар нэг үүсгэн байгуулагчтай үед хөрөнгө оруулалт татах боломж 0% -тай гэнэ. Яагаад гэж үү? Түүнийхээр энэ нь зүгээр ч нэг тохиолдол биш аж. Амжилтад хүрсэн гарааны компаниудыг эргэн харвал бүгд л хамгийн бага даа хоёр үүсгэн байгуулагчтай байсан. Google, Apple, HP гээд амжилттай яваа компаниуд бүгд л 2 үүсгэн байгуулагчтай байсныг та бүхэн санаж байгаа байх.

2.Оновчгүй байрлал.

Та байшингийнхаа байршлаас бусад бүхий л зүйлийг өөрчилж болно. Үүнтэй адил оновчгүй газар байрласан гарааны компанийн орчинг өөрчлөн гэдэг боломжгүй. Тиймээс нүүх нь хамгийн тохиромжтой. Хаашаа гэж үү? Мэдээж цахиурын хөндий уруу.

3. Хаягдмал хэсэг

Өрсөлдөөнөөс зайлсхийн үлдсэн зах зээлийг л сонгосноор старт-апууд өөрсдийгөө гацаанд оруулах болно. Энэ бол өрсөлдөөнөөс зайлсхийх арга зам биш.

4. Үүсмэл санаа

Хамгийн гол нь ирээдүйн Google өнөөдрийн Google хэвээр хэзээ ч үлдэхгүй. Та бүхэн Nokia-г анх гар утас бус түүний эд анги үйлдвэрлэдэг, Starbucks-г кофены газар бус зүгээр л тоног төхөөрөмж нийлүүлэгч компани байсныг мэдээгүй л биз.

5. Зөрүүд зан

Аль эсвэл тохируулан нийцүүлэх чадваргүй байдал ч гэж болно. Гарааны компаниудын дараагийн шат бол хөрөнгө оруулалт босгож үхлийн хөндийгөөс гарч ирэх байдаг. Амь гарах боломжтой байсан компаниуд хэрвээ хэрэглэгчдээ сонссон бол нөхцөл байдал өөр байх байсан биз.

6. Муу программист хөлслөх.

Хамгийн ирээдүйтэй салбарын нэг бол яах аргагүй технологи. Тиймээс хүмүүс энэ салбар уруу шуурч, хүч үзэхээр шийдэж байна. Тиймээс танд сайн программист байх хэрэгтэй. Онцгой гоц нэгэн бол хэрэггүй учир нь тэд үргэлж богино хугацаанд ажиллаад явдаг болохоор дараагийн нэгнийг олох хэрэгтэй болно.

7. Хэтэрхий эрт нээх

Олонд хэрэгтэй бүтээгдэхүүн гаргасан үед огцом өсөлтийг үзүүлэх нь илэрхий. Тэр их хурдтай өсөлттэй нүүр тулахад та бэлэн бус байж болох юм. Тиймээс бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй.

8. Хэтэрхий ихийг зарцуулах.

Дараагийн шатанд ороход хангалттай үзүүлэлттэй болоогүй байж хаа хамаагүй зүйлд мөнгөө зарцуулж болохгүй. Эс бөгөөс чи санхүүгийн хүндрэлд орон үүдээ барихад хүрнэ.

9. Их хэмжээний мөнгө босгох.

Хэтэрхий их мөнгө босгосон явдлаа та том амжилтад хүрсэн мэтээр бодно. Угтаа та амжилтад хүрсэн ямар ч бодитой зүйл хийгээгүй байгаа юм. Эцсийн мөчид та хөрөнгө оруулагч бус хэрэглэгч байсныг ухаарах болно.

10. Хөрөнгө оруулалтын муу менежмент

Хэрвээ танд хэрэглэгчийг жаргалтай болгох эсвэл хөрөнгө оруулагчийг жаргалтай болгох гэсэн сонголт тулгарвал. Эхний сонголтыг сонгохыг зөвлөж байна. Хэрвээ хэрэглэгч жаргалтай байвал хөрөнгө оруулагч ч гэсэн жаргалтай болох болно.

11. Хэрэглэгчээр тахил өргөх.

Хэрэглэгчийг ашгаар хэзээ ч сольж болохгүй. Энд тэднийг жаргалтай болгох талаар бус тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгөх талаар ярьж байна. Учир нь мөнгийг сүүлд нь хэзээ ч олж болно. Тэргүүн ээлжид хэрэглэгч байх ёстой.

12. Үүсгэн байгуулагчдын маргаан.

Үүсгэн байгуулагчдын маргаан бол байдаг л зүйл. Тэд бол хамгийн амбицтай хүмүүс, ихэнх нь 8-тай санал нийлдэггүй.

13. Хагас сэтгэлтэй зүтгэл.

Хэрвээ танд гарааны компани байгуулахаас өөр ажил төрөл байгаа бол түүнийгээ хийсэн нь дээр байх.Гарааны компани бол хагас цаг, хагас сэтгэлээр хийдэг зүйл биш. Хийхээр шийдсэн л бол зоригтойгоор бүхий л сэтгэл зүрхнээсээ хийх хэрэгтэй.

эх сурвалж: youngreader.mn

About Us

Recent

Random