2015-06-05

Хамгийн өндөр бүтээмжтэй хүмүүсийн өдөр бүр хийдэг 4 зүйл

Хамгийн өндөр бүтээмжтэй хүмүүсийн өдөр бүр хийдэг 4 зүйл
Хамгийн өндөр бүтээмжтэй хүмүүс өглөө сэрж эхлэхээсээ л бусдаас өөр байдаг. Мэдээж бид бүгдээрээ адилхан хүмүүс, гэвч яагаад тэд бусдаас илүү амжилттай, илүү баян, цоглог, эрч хүчтэй байна вэ? Юу тэднийг ийм онцгой болгож байна вэ? Үүнд бяцхан нууц байгаа юм биш биз? Тийм ээ! Тэгвэл энэ нууцыг яг одоо би танд задлах гэж байна. Америкийн шилдэг бизнес эмэгтэй, зохиолч, дасгалжуулагч Marie Forleo-ийн зөвлөсөн хамгийн өндөр бүтээмжтэй хүмүүсийн өдөр бүр хийдэг 4-н зүйлийг хүргэж байна.


№1Тэд цагтай нөхөрлөдөг
Өөрөөр хэлбэл тэд цагийг дайсан мэтээр хардаггүй гэсэн үг. Бидний ихэнх нь цаганд үргэлж уураа гаргаж байдаг. “Цаг үргэлж хангалтгүй байх юм” “Дахиад л хоцорчихлоо “Яахлаараа ингэж хурдан явдаг байна аа “Би яаж амжих билээ дээ “ гээд л элдэв янзаар гомдолдож өгдөг. Та мэдэх үү? Хэрэв та ямар нэгэн зүйлийг дайсан мэтээр харж эхлэх үед, тэр зүйл чиний амьдралын шаналлын эх үндэс болж эхэлдгийг!Тэгэхээр одооноос эхлээд цагны талаар үргэлж сайн сайхныг ярьж эхэл. Жишээ нь: “Цаг надад үргэлж хангалттай байдаг” “ Би цагаа маш сайн төлөвлөж чаддаг” “ Би бүхий л ажлаа амжуулж чаддаг” гээд л… Амархан байгаа биз!
№2Тэд өглөөг эхлүүлэх өөр өөрийн гэсэн ЭРҮҮЛ зуршилтай байдаг
Хүн тэр өглөөг ямар сэтгэл хөдлөлтэй эхлүүлснээс тухайн өдрийн бүтээмж шууд хамаардаг байна. Тэд яг л уралдаанд орох гэж байгаа морь шиг ажлаа эхлэхээс өмнө сэтгэл санаа, бие бялдар, сүнслэг биеийн аль алиных нь хувьд өөрийгөө бүрэн бэлддэг байна. Мэдээж энэ нь хүн бүрийн хувьд адил байх албагүй. Жишээ нь миний хувьд өглөөг бясалгал, өөрөө найруулсан ногоон шүүс, хайрттайгаа өнгөрүүлэх цаг, бас дээр нь дасгалаар эхлүүлдэг. Та ч бас өөрийн өдрийг эхлүүлэх бяцхан жороо яагаад зохиож болохгүй гэж! Хамгийн гол нь чамайг баярлуулж, хөөргөж, эрч хүчтэй болгох ЭРҮҮЛ аргыг сонгохоо мартав аа!
№3ДАСГАЛ ДАСГАЛ ДАХИАД ДАСГАЛ
Тийм ээ тэд заавал дасгал хийдэг. Дасгал хийх нь чамайг эрүүл, эрч хүчтэй болгоод зогсохгүй тархинд аз жаргалын гормон ялгаруулдаг байна. Мөн сүүлийн үеийн судалгаагаар дасгал хийдэг хүмүүс хийдэггүй хүмүүсээс төвлөрөх чадвараар хамаагүй илүү байдаг нь нотлогджээ. Гэхдээ дасгал хийнэ гэдэг нь заавал фитнэсст их мөнгө төлөн хэдэн цагаар бэлтгэл хийх нэр ердөө биш. Өөрт тохирсон дасгалаа сонгоод хаана ч, хэдэн минут ч хийсэн болно. Миний хувьд өглөөд дор хаяж 30 минут эрчимтэй алхдаг. Тэгээд л сайхан болдог. Таны хувьд гүйх, сэлэх, дээс тоглох, ууланд гарах гээд л юу ч байж болно.Хамгийн гол нь та жаргалтай л байх хэрэгтэй. Дасгал гэдэг тийм хэцүү хол зүйл биш байгаа биз дээ!
№4Тэд өөрсдийнх нь хувьд юу хамгийн чухал вэ гэдгийг сайн мэддэг
Тэд хамгийн чухал зүйлээ хамгийн түрүүнд хийдэг. Интернет орох, телевиз үзэх, э-мэйлд хариу бичих, их унтах гээд л ямар ч ашиггүй хирнээ бидний цагийг ихээхэн үрдэг зүйлс олон байдаг. Үүнийг хэрхэн даван туулах вэ гэж үү! Энэ маш амархан. Ажлуудаа чухал, чухал бишээр нь ялгаад дэс дугаарлачих. Тэгээд хамгийн чухлаас нь хийж эхэл. Ингээд өдөр өнгөрөхөд та аль хэдийн өдрийг үр бүтээлтэй өнгөрөөсөн байх болно. Нэг ийм үг байдаг даа “ Хэрвээ чи аль нь чухал вэ гэдгийг мэддэг болчихвол, чухал биш зүйлээ үл ойшооход илүү амар байх болно”
эх сурвалж: youngreader.mn

About Us

Recent

Random