Шинэ Зеландчуудын бүтээсэн “Martin Jetpack” анх 2008 онд олон нийтийн өмнө нисэж байв. Тэгвэл ирэх жилийн хоёрдугаар хагаст хэрэглэгчдэд зориулсан хувилбар худалдаанд гарахаар болжээ.
Гэхдээ Martin Jetpack яг ч тийрэлтэт үүргэвч биш юм. Учир нь орчин үеийн дронуудтай адил аварга том сэнсний тусламжтай хүнийг нисгэх төхөөрөмж билээ.
Бүтээгчдийнх нь тайлбарласнаар нисдэг тэрэгнээс жижиг, дронуудаас том хэмжээтэй учир энэ төхөөрөмжийг ашиглан аврах багийнхны хүрч чадахгүй байгаа хэсэгт нисэж очиж болно гэжээ.
Түүнчлэн зөвхөн аврагчид гэлтгүй, тансаг дарвуулт завь, хувийн онгоц авахаас гар татдаггүй хүмүүс ч гэсэн худалдан авч болох нь. Юу гэхээр энэ төхөөрөмж 150,000-200,000 ам. долларын үнэтэй гарах юм байна.
Эх сурвалж: gogo.mn