2015-06-30

Монгол Улс оргил үеийнхээ дундаж интернэт хурдаар дэлхийд...

E2f24f akamai1 x800
Akamai Technologies компани 2015 оны эхний улирлын “State of the Internet” тайланг өөрийн Akamai Intelligent Platform системийн мэдээлэл дээр тулгуурлан гаргажээ.

Уг компани нь өөрийн дэд бүтэц дээр суурилан дэлхий нийтийн интернэтийн гол үзүүлэлтүүд болох холболтын хурд, суурин болон хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээний нэвтрэлт, IPv4 ба IPv6 хаягийн нэвтрэлтийн харьцаа зэргийг улирал тутамд гаргадаг юм.

Тайланд дурдагдсан зарим тоо баримтууд:
  • 2015 оны эхний улиралд дэлхий нийтийн дундаж интернэт хэрэглэгчийн хурд анх удаагаа 5 Mbps-ын босгыг давж өмнөх улирлаасаа 10 хувь өслөө. Топ 10 улсын хурд нь бүгд 10 Mbps-ыг давснаас зургаагийнх нь хурд 15 Mbps-ыг давжээ. Үүнд Ирланд 17.4 Mbps, Швед 15.8 Mbps, Нидерланд 15.3 Mbps, Өмнөд Солонгос 23.6 Mbps, Хонг Конг 16.7 Mbps, Япон 15.2 Mbps тус тус байна.
 
  • Дэлхийн дундаж интернэт хэрэглэгчийн оргил үеийн хурд өмнөх улирлаас 8.2 хувь өсч 29.1 Mbps хүрчээ. Өсөлтийн үзүүлэлтээр Топ 10 улс дотроос Кувейт 126 хувийн өсөлтөөр (76.5 Mbps) тэргүүлж, Монгол 72 хувь өсөлтөөр (68.9 Mbps) удаалжээ.
 
Тайлангийн бүрэн эхийг ЭНЭ ХОЛБООСоор татан авах боломжтой.
ikon.mn

About Us

Recent

Random