Утасгүй цэнэглэгч нь гар утсыг тун удаан цэнэглэдэг. Тэгвэл Wireless Power Consortium (WPC) утасгүй төхөөрөмжүүдийн стандартыг тогтоодог байгууллага утасгүй цэнэглэгчийн Qi стандартыг шинэчилснээ зарлалаа.
Ингэснээр цэнэглэгч тавцанд илүү их чадал дамжуулах боломжтой болж байгаа юм.
WPC нь утасгүй цэнэглэх технологийг залгуур утас бүхий цэнэглэгчээс хурдны үзүүлэлтийн хувьд ялгаагүй болгох зорилгоор энэ өөрчлөлтийг хийжээ.
WPC-гийн мэдэгдэлд “хэд хэдэн үйлдвэрлэгчид утастай цэнэглэгчийг 30 минутанд 60 хувь хүртэл цэнэглэхээр сайжруулалт хийж чадсан. Тэгвэл Qi загварын сүүлийн утасгүй цэнэглэгч энэ хурданд хүрэх боломжтой боллоо” гэжээ.
Энэхүү шинэ стандарт нь дараа дараагийн цэнэглэгч төхөөрөмжүүдэд нэвтрэхэд бэлэн болсон байна.
Эх сурвалж: ikon.mn