Facebook Messenger өнөөдрөөс эхлэн Facebook хаяг шаардахгүйгээр ажилладаг болж байна. Гэхдээ өөрийн бүтэн нэр, утасны дугаараар бүртгүүлэх үйлчилгээ зөвхөн АНУ, Канад, Венесуэл, Перу улсуудад нэвтэрч байгаа аж.
Мэдээж хэрэг Facebook-ийн хаягтай хэрэглэгчид Messenger-ийг ашигладаг хэвээр байх төдийгүй “Facebook хаягаар нэвтрэх” гэсэн сонголт эхний хуудсанд харагддаг чигтээ үлдэнэ.
Ийм үйлчилгээ нэвтрүүлж байгаагийн гол шалтгаан нь компани илүү олон хэрэглэгчтэй болох гэснийх бөгөөд сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 1,4 тэрбумаар хэмжигдэж байгаа компани хоёр бүр гурван тэрбум хэрэглэгчтэй ч болж болох юм.
Эх сурвалж: gogo.mn