Өнгөрсөн нэгдүгээр сард Энэтхэгт Tizen үйлдлийн системтэй Z1 утсаа гаргасан Samsung компани дахин ийм үйлдлийн системтэй утас гаргахаар болсон тухай нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ.
Түүнчлэн үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин Samsung компани энэ мэдээлэлд хариу өгөөгүй бөгөөд Z1 утас чамгүй амжилттай байсан учир үргэлжлүүлэн үйлдвэрлэхээр шийдсэн байж болох юм.
Өнөөдрийн байдлаар анхны Tizen үйлдлийн системтэй утас 5000 рупи буюу 150 мянга орчим төгрөгөөр зарагдаж байна. Ухаалаг цаг, телевизорын системд зориулан гаргаж байсан Tizen-ийг ийнхүү утсанд суулгасан нь Samsung Google-ээс тусгаарлахыг хүсэж буйн илрэл юм.
Z1 утасны хувьд зөвхөн Энэтхэгт гэхэд нэг сая гаруй хувь борлогдсон бөгөөд Бангладеш, Шри Ланка зэрэг орнуудад мөн худалдаанд гарчээ.
Эх сурвалж: gogo.mn