2015-06-20

“Apple Watch 2” 2016 худалдаанд гарна


Apple компани өнгөрсөн дөрөвдүгээр сард Apple Watch-аа танилцуулж худалдаанд гаргаад дөнгөж сар гаруй хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч компани дараагийн загварыг нь аль хэдийнэ гаргаад эхэлсэн төдийгүй зарим нэг мэдээлэл цацагджээ.
9to5Mac сайтын сэтгүүлч Марк Гурманы бичсэнээр шинэ цаг видео дуудлага хийдэг болж хэд хэдэн шинэ зүйл нэмэгдэх аж. Гэхдээ Гурманы эх сурвалж шинэ цагны зарим нэг өөрчлөлтүүд хийгдэхгүй ч байж болох тухай анхааруулжээ.
Тэгвэл Apple шинэ цагандаа ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол:
Apple Watch 2 цаг FaceTime камертай болно. Үүний ачаар та дэлгэцийн аль нэг буланд байрлах камерыг ашиглан бусадтай видео дуудлага хийх юм. Харин одоо худалдаанд гарчихсан байгаа цаг таны iPhone-ын камерыг удирдахаас өөр горимгүй.
Apple Watch 2-ыг ашиглахын тулд таны iPhone ойрхон байх шаардлагагүй. “Холбоосгүй” хэмээх технологи шинэ цаганд нэвтэрч магад. Цагийг утастай холбохын тулд заавал Bluetooth-ээ асааж, холоос ашиглах арга байхгүй.
Өнөөдрийн байдлаар цагийг хэрэглэгчид хөгжим тоглуулах, зүрхний хэмнэл хэмжих зэрэг цөөн хэдхэн үйлдлийг л iPhone-гүйгээр хийж болно. Харин цаг Wi-Fi чиптэй болсноор цахим шуудан илгээх, зурвас бичиж болдог болох юм. Гэхдээ Google компани хоёр сарын өмнө Android Wear үйлдлийн систем Wi-Fi дэмжинэ гээд мэдэгдчихсэн.
Шинэ загварууд гарна. Apple компани энгийн болон 10,000 ам. доллароос эхлэх цагуудын хооронд дундаж үнэтэй өөр загваруудыг гаргахаар төлөвлөж байгаа аж. Гэхдээ яг ямар загварууд болох нь одоогоор тодорхойгүй.
Цэнэг зарцуулах хугацаанд өөрчлөлт орохгүй байх магадлал өндөр. Apple-ийн хийсэн судалгаагаар ихэнх хэрэглэгчдийн цагны цэнэг орой гэхэд 30-40 хувьтай байгаа бөгөөд шөнө бүр цэнэглэх шаардлагагүй байгаа гэжээ. 

gogo.mn

About Us

Recent

Random