Их Британий өсвөр насныхны дунд зохиогддог TeenTechAwards уралдааны дүн гарахад ялагчаар 13-14 насны гурван хүүгийн санаа шалгарчээ.
Тэд бэлгийн харилцаанд орж байгаа хүний өвчнийг нь мэдэрч өнгөө хувиргадаг бэлгэвчний санааг гаргасан байна.
Жишээ нь харилцагч тэмбүү өвчтэй бол ногоон өнгөтэй болдог, заг хүйтэн бол улаан болдог гэх мэт.
Бэлгэвчний гадаргууд эсрэг биетүүд байх бөгөөд өвчний нянтай хүрэлцэж урвалд орсноор өнгөө хувиргах юм байна.
Уралдааны ялагчдад бэлгэвчний компаниуд санал тавиад эхэлсэн гэнэ.
Гэхдээ энэ санаа нь дөнгөж эхлэлийн шатандаа байгаа тул олон зүйл тодорхойгүй байна. Тухайлбал бэлгэвчний хэрэглэгч өөрөө өвчтэй бол яах, нэг хүн хэд хэдэн өвчтэй бол ямар өнгөнд хувирах гэх мэт.
Үүнээс гадна өсвөр насныхнаас ийм санаа гарсан нь Британичуудын гайхлыг төрүүлж байгаа юм.
Эх сурвалж: ikon.mn