2015-07-03

Гадныхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй









Аливаа хөгжсөн улс орнууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэсний хөрөнгөтнүүд төрүүлэхийн тулд гадны өрсөлдөгчдөд хязгаарлалт хийдэг.
Элсэн цөлд газрын диваажин босгож буй Арабын Эмират гэхэд “51 хувийн босго” гэх бодлоготой. Тэнд хөрөнгө оруулалт хийгээд ижил төрлийн зах зээлийн 51 хувь нь тус улсын иргэний, үндэстний мэдэлд байх ёстой гэнэ. Харин Америк капиталистуудаа дэмжиж, тэднийхээ дэмжлэгээр хөгжсөн улсын төгс жишээ.

Япон гэхэд АНУ-аас жишээ авч, 30 гаруйхан жилийн дотор Мицубиши, Тоёота, Сони, Хонда зэрэг үндэстний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэгээр эдийн засгийн хөгжлийн ид шидийг харуулж чадсан бол Өмнөд Солонгос, Сингапур, Хонгконг, Тайвань гээд Азийн дөрвөн “бар” ч бас л Японоос суралцаж энэ жишгээр хөгжсөн.

Үүнээс харахад үндэсний хөрөнгөтнүүдийнхээ дэмжлэггүйгээр улс орон хөгждөггүй. Төрөөс дэмждэггүй юмаа гэхэд дээрээс нь дарахгүй зүгээр “зөнд” нь орхиоч. Өрсөлдөөнийхөө жам ёсоор тэд хөгжсөөр улс орноо дэлхийн тавцанд гаргана.

MCS группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын бичсэн нийтлэлийг хүргэж байна.
www.gogo.mn

About Us

Recent

Random