Samsung компани Galaxy цувралын хамгийн сүүлийн загвараа анх танилцуулахад зарим хэрэглэгчдэд хоёр зүйл тун түвэгтэй санагдсан. Өмнөх загваруудаас үзүүлэлтээрээ хол илүү ч нэмэлт мемори карт хийх боломжгүй, батарейг нь солих аргагүй болсон билээ.
Тэгвэл танд эдгээр асуудлыг шийдэх нэг арга байна. Incipo компанийн бүтээсэн offGrid гэх утасны гэр 3700 mAh батарей, microSD карт унших оролттой аж. 3700 mAh гэдэг нь 2550 mAh батарейтай Samsung Galaxy S6 утсыг бараг 150 хувь цэнэглэнэ гэсэн үг.
Түүнчлэн microSD уншигч нь 128GB хүртэл багтаамжтайг дэмжих юм байна. Хэдийгээр гайхалтай нимгэн утсыг бага зэрэг зузаан болгох ч гэсэн энэ гэрний ачаар та утсаа зарим гэмтлээс хамгаалаад зогсохгүй шаардлагатай хэмжээний батарей, санах ойг нэмэх юм.
89,99 ам. долларын үнэтэй энэ гэрний өөр нэг загвар нь Galaxy S6 Edge утсанд зориулагджээ. Гэхдээ үүнээс гадна Mophie-гийн бүтээсэн илүү их батарей, өөр дээрээ 128GB санах ойтой гэр бас бий.
Хэрвээ та 6000 mAh батарейтай Mophie Spacestation гэрийг сонирхож байгаа бол 150-300 ам. доллароор худалдан авч болох юм.
Эх сурвалж: gogo.mn