Интернет гэдэг хачирхалтай зүйл юм. Engadget сайтыг уншиж байгаад нэг ийм мэдээ олж харлаа. Үнэндээ аливаа сайт аль болох олон хүн оруулах зорилготой байдаг бол MEW гэх сайт тийм биш аж.
Дараагийн өрөөнд орохын тулд та заавал 5000 дагагчтай байх ёстой гэсэн шаардлага тавих аж
Үүнийг бичиж байгаа би ч гэсэн тэр хүмүүсийн нэг болохоор дугаарлаж байна. Хачирхалтай сонсогдож болох ч яг одоо миний урд 5775 хүн сайтад нэвтрэхээр хүлээж байгаа ажээ.
Нэг хэрэглэгч нэг минут нэвтрэх эрхтэй бөгөөд би тус сайтад нэвтрэх 119,739 дэх хүн болох юм байна. Одоо харахад зарим хэрэглэгч ердөө хэдхэн секунд болоод гарч байгаагаас үзэхэд хамгийн багадаа 5775 секунд буюу нэг цаг гучин минут орчим хүлээх нь.
Гэхдээ үүнээс ч удаж магадгүй. Most Exclusive Website-ийг Жастин Фоли гэгч бүтээжээ. Хэдийгээр цоо шинэ сайт биш ч гэсэн саяхан Reddit дээр хүмүүсийн ярианы сэдэв болсноор ийнхүү хандалтын тоо эргээд сэргэсэн юм байна.
Яг одоо сайтад Элена орчихсон байна
Нэг зүйлийг сонирхуулахад сайт руу нэвтэрсний дараа та нэг минутын турш төрөл бүрийн зураг л үзнэ. Харин Google-ээс энэ талаар асууж яваад өөр нэг сонирхолтой сайтын тухай дараах мэдээллийг олж авлаа.
Theworldsmostexclusivewebsite.com гэх сайт нэгдүгээрт таныг “баталгаажуулсан” Twitterхаягаараа нэвтрэхийг шаардана.
Ингээд хаалга онгойж нэг өрөөнд орох бөгөөд дараагийн өрөөнд орохын тулд та заавал 5000 дагагчтай байх ёстой гэсэн шаардлага тавих аж. Ингээд өрөө ахих тусам 100 мянга, 1,000,000 хэмээн үргэлжилдэг юм байна.
Зарим нэг эх сурвалжуудад дурдсанаар 33,1 сая дагагчтай Ким Кардашиан хамгийн олон өрөөнд орж үзжээ. Гэхдээ эцэст нь хүртэл явсан эсэхийг мэдэхгүй, эцэст нь юу байдгийг ч интернет мэдсэнгүй.
Харин Ким Кардашиан долоо дахь өрөө хүртэл явсан бөгөөд энэ өрөө рүү орохын тулд та 9,000,000 ба түүнээс дээш дагагчтай байх ёстой.
gogo.mn