2015-07-06

Монголын засгийн газар бас нэг тагнах систем ашигладаг байж магадгүй

B52237 hacking team x800
Италийн тагнуулын програм хангамж үйлдвэрлэдэг Hacking Team компани хакердуулж дэлхийн олон орны засгийн газруудтай хамтарч ажиллаж байсан нь илэрлээ.
Хакерууд энэ компаний 500GB орчим хэмжээтэй хэрэглэгчдийн мэдээлэл, санхүүгийн бичиг баримт, электрон шуудан зэрэг маш нууц зүйлсийг хулгайлж авсан байна.
Нэгэнт байдал ингэж эргэсэн тул Hacking Team компани хакердуулсан бүх бичиг баримтаа нийтэд дэлгэхээр шийдсэн байна.
Тэд твиттер хуудсаараа энэ тухай зарлаж 500 GB орчим мэдээллээ файл шэйринг (Torrent, Mega…) үйлчилгээнд байрлуулжээ.
Кибер аюулгүй байдлын ертөнц энд байрлуулсан мэдээллүүдийн тухай ид шуугиж байна.
Нэгэн мэргэжилтэн уг материалууд дотор Монголын засгийн газартай холбоотой мэдээлэл байгааг жиргэжээ.


Ноднин Германы ижил төстэй үйлчилгээ эрхэлдэг FinFisher компаний бүтээгдэхүүнийг Монгол улсын засгийн газар хэрэглэдэг нь илэрч байсан бол ийнхүү бас нэг тагнаж чагнадаг компанитай холбоотой болох сэжүүр гарлаа.
Монголтой холбоотой баримтууд
 
 
Эх сурвалж: ikon.mn

About Us

Recent

Random