Apple корпораци iOS үйлдлийн системийнхээ 8.4 хувилбарыг хоёр хоногийн өмнө гаргасан.
Энэ удаагийн шинэчлэлт хөгжмийн Music аппликэшнийг бүрэн өөрчилж, шинэхэн Apple Music үйлчилгээг дотор нь багтаасан, iBook дижитал номын үйлчилгээг сайжруулсан зэрэг нь гол үр дүн байлаа. Мэдээж зарим доголдлуудаа засварласан.
Харин Монголчууд бидэнд хамгийн их ач холбогдолтой өөрчлөлт нэвтэрсэн нь өнгөрсөн хавраас мөрдөж эхэлсэн Зуны цагийн хуваарь байлаа.
Тухайн үед цаг зуны цагийн хуваарьт шилжихэд техникийн бэлтгэл муу байснаас иргэд цагаа тааруулах гэж нэлээд бухимдсан.
Тэгвэл одоо 8.4 шинэчлэлтийг хийснээр iPhone болон iPad хэрэглэгчид Улаанбаатарын цагийн бүсээ тохируулаад хэрэглэх боломжтой болжээ.
iOS 8.4 хувилбар нь 200MB орчим хэмжээтэй, суулгахад хүндрэл багатай юм.
Суулгасныхаа дараа Settings->General->Date & Time гэж нэвтрээд Time Zone тохиргоог Ulaanbaatarболгоход одоогийн зуны цагтай таарч байх болно.
Дашрамд дурдахад сүүлийн Mac OS шинэчлэлтээр Mac компьютеруудын цагийн бүсэд Улаанбаатарын зуны цагийн хуваарь нэвтэрчээ.
www.ikon.mn