Энэ удаагийн ярилцлагадаа Авекс Групп Холдингсийн Олон улсын стратеги хөгжлийн хэлтэст ажилладаг монгол залууг урьсан юм. Авекс Групп нь Японы хамгийн том дуу бичлэгийн компани бөгөөд Японы алдартай дуучин, хамтлагуудыг төрүүлэн гаргахаас гадна аниме, видео тоглоомын хөгжим хариуцан ажилладаг, Японы зах зээлийн 14.7 хувийг хамардаг, томд тооцогдох компани юм.
Ярилцлагын зочин маань "Чингис хааны нууц түүх" зохиолыг бичсэн, найруулагч Соргодогийн Жаргалсайханы хүү Билгүүн бөгөөд бага наснаасаа кино урлагт хөл тавин, Японд ганцаараа суралцаж, Японд төдийгүй дэлхийд данстай компанид амжилттай ажиллаж яваа, манай залуу үеийн төлөөлөл юм.
-Та Японд олон жил амьдарсан. Энэ тухайгаа та нэг ярилцлагадаа би зарим талаараа япон хүнээс илүү болсон байж магадгүй гэсэн байсан?
-Ямар ч хүн амьдралынхаа талаас илүүг гадаад оронд өнгөрүүлбэл эх хэл нь муудаж, амьдарч байгаа орны хэл соёл давамгайлах нь жирийн үзэгдэл байх. Харин миний хувьд эх хэлний мэдлэг сайн шүү. Ярих, хэлэх, сэтгэх бол улам л дэвэрч байна гэхээс унтрахгүй. Энэ магадгүй аав, ээжийн минь л ач байх. Япон хэлний хувьд бол ярилтгүй сайн. Японд гэлтгүй глобал стратегитэй компанид ажиллана гэдэг хэрийн хүний давдаг даваа биш шүү дээ.

-Авекс дахь ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-Аав минь намайг тухайн үедээ дэлхийд хоёрдугаарт ордог аварга эдийн засагтай, Азид толгой цохих болсон, 120 сая хүний дотоод сэтгэл, дайчин байдал, хэлсэндээ хүрдэг, амьдрал болон нийгэмдээ хариуцлагатай Наран улсад сураад ирвэл Монгол эх оронд минь хэрэгтэй гэдэг байсан.

Анх 2001 онд ирээд ахлах сургууль, дээд сургууль дүүргэсэн. Намайг оюутан байхад аав минь япончууд Чингис хааны тухай кино хийнэ гээд хэд хэдэн удаа зохиол бичсэн тухай хэлсэн. Тэр үед би мөн энэ тухай сонсож байсан учир тэр кинонд оролцох боломж байгаа эсэхийг сонирхож хайж үзсэн.
Миний хувьд амьдрал бол тэмцэл, түүнийг гартаа оруулна гэсэн зарчимтай. Энэ ёсоор би өөрийнхөө төлөө тэмцэж тэр кинонд продюсерийн туслахаар 21 настай гуравдугаар курсын оюутан байхдаа ажилласан. Тухайн үед киноны хөрөнгө оруулагчаар Авекс ажилласан. Тэр үеэс л энэ компанид орох эхлэл тавигдсан.

-Яагаад заавал Авексийг сонгох болов?
-Киноны ажлаар явж байхад жүжигчид, хөрөнгө оруулагчид гээд том том хүмүүстэй харилцах шаардлага өдөр тутам тулгарсан. Продюсерийн туслах байсан учраас мөнгө шилжүүлэх, төлөх, захиалга хийх, хүргэж өгөх, авах, дагуулж явах гээд хүмүүстэй харилцах, ажлыг хэрхэн хийх, хүмүүсийн итгэлийг хэрхэн олж авах гээд маш том туршлага болсон.
Хагас жилийн хугацаанд ажилласан юм. Тэр үеэр манай компанийн орлогч дарга надад сургуулиа төгсөөд сонирхвол шалгалт өгөөрэй гээд л салцгаасан. Би ч хичээлээ хийж төгсөхдөө дипломоо Монголын кино урлагийн түүх сэдвээр хамгаалсан. "Зүүд" гэж богино хэмжээний кино зохиол бичиж байлаа. Төгссөнийхөө дараа Токиод шалгалт өгөөд 20 гаруй залуустай өрсөлдөж, тэр ондоо ажилд орсон.

-Японд ажиллахад мэдээж хэрэг суралцах хугацаанд олж авсан дадал тус болсон байх?
-Миний амьдралын гол багана бол гэрийн хүмүүжил, хүний үгийг шууд хүлээж авдаг, сайхан зөв ойлголттой хүн болж өссөнд байгаа.
Би анх Японд ирээд өөрөөсөө гадна 25 хүүхдийн ангийн дарга нь болсон. Тэр бол миний хаа ч явсан аав, ээж, эх орныхоо нэрийг хамгаалж, бусдыгаа манлайлж явах зарчим юм. Энд ирээд япон хэлийг хагас жилд сураад хамгийн сайн сурсанд орсон.
Хэлийг нь түргэн хугацаанд сурсан нь нийгэм болон соёлын зөрчилд орохгүй байхад ихээхэн тус болсон. Багадаа кинонд тоглож, аавынхаа буянд хүмүүстэй харьцаад сурсан болохоор Японд анх ирээд нэг их зовоогүй. Ээжийгээ л санаж үйлдаг байлаа.

Япон хүний уйгагүй хөдөлмөрч, хариуцлагатай, эрэмгий, ажлыг дуустал нь хийх зан чанарыг 15 настайгаасаа харж өссөн. Тиймээс Монголынхоо нэрийг авч явах хариуцлагаа ухамсарлаж, өөртөө болон бусдад хариуцлагатай хандахыг хичээх болсон.
-Дэлхийд нэртэй компанид багаас нь ажиллахад ямар байна?
-15 настайгаасаа хойш япон хүн шиг сурч, нийгэмд нь суралцсан маань тус болдог. Ямар нэг зүйл хийхэд аргачлал гээд тулгарч болох бүх л бэрхшээл байдаг ч багаасаа сурсан төлөвшлөө ажиллах тулгуур болгож ирсэн.

Хэн нэгэн дэмжих байх, тэр тэнд байгаа, энэ энд байдаг гэсэн, хэн нэгнээс гуйгаад гараад ирнэ гэсэн монгол бодол их түгээмэл. Хэн нэгэн туслахгүй байхад ч өөрөө тэр том ханыг нураагаад гарах чадалгүй бол тэр олон улсын түвшинд хүрэхгүй л гэсэн үг.
Япон болон дэлхийн тавцанд гарах том компани учир дутмаг зүйл байдаг, гэвч аливаа зүйлд суралцах чанар, усыг нь уувал ёсыг нь дага гэдгээр монгол хүний уужуу зан, тэвчээртэй байдал, Монгол орныхоо нэрийг өндөрт өргөж явах зорилго маань энд үргэлжлүүлэн ажиллах гол хүчин зүйл болдог. Түүнээс биш бусдаас илүү чадвартай хүн биш учир хэцүү үедээ хэцүү байдаг ч нэг эхэлсэн зүйлээсээ амар ухрахгүй гэсэн зан маань дээшлэх тулгуур болдог.
Миний хувьд амжилтыг нэг өдөр айхтар том зүйл хийх нь гол биш. Харин хэцүү зүйлд удаан тэвчин үргэлжлүүлэх нь гол гэж боддог. Миний аав, ээж хоёр ч энэ замналаар амьдарч гадаадад суралцаж ирсэн. Тиймээс хаана ч байсан хичээж амьдрах нь чухал.
-Монголд ажиллая гэсэн бодол байдаг уу?
-Ирээдүйд Авекс Монгол гэсэн компани байгуулаад Монголынхоо урлаг, уран сайхан, оюуны өмчөө дээдлэн, өрнөлтэй зүйл ихийг хийнэ гэсэн сайхан мөрөөдөл бий. Монголд одоо урлагаас ч илүү тулгамдсан асуудлууд байгаа учраас илүү их зүйл уншиж, судлах, мэргэжлээ дээшлүүлж суралцах бодолтой.

-Монгол уран бүтээлчдээ дэмжин, Азийн зах зээлд гаргая гэсэн хүсэл байдаг байх?
-Хэн нэгэн дэмжих байх, тэр тэнд байгаа, энэ энд байдаг гэсэн, хэн нэгнээс гуйгаад гараад ирнэ гэсэн монгол бодол их түгээмэл. Хэн нэгэн туслахгүй байхад ч өөрөө тэр том ханыг нураагаад гарах чадалгүй бол тэр олон улсын түвшинд хүрэхгүй л гэсэн үг. Дуурийн дуучид болон "Хөсөгтөн" хамтлаг гадаад оронд өнгө зүснээсээ илүү дотоод агуулгаараа хүмүүсийн сэтгэлийг татаж байна. Энэ нь нэг талаасаа монголчууд чадалтай байгаагийн илэрхийлэл.

Нөгөө талаас бид цөөхүүлээ байна. Сүүлийн үед томоохон уралдаан тэмцээнд ач холбогдол өгч, оролцож байна. Түүнээс бүх оронд л хэдэн мянган, хэдэн зуун шалгалт тэмцээнд хүмүүс орж л байдаг, унаж л байдаг.
Язгуур урлаг бол өөр. Монголд Ази, дэлхийд өрсөлдөх k-pop, c-pop, j-pop шиг бэлтгэгдсэн хамтлаг, дуучид хэрэгтэй байна. Энэ бол хэн нэгэн туслах гэхээс илүү өөрсдийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн. Харин үүнээс цааш дуу бичлэгийн компани, удирдлага хэрэгтэй болно. Бид тэр түвшиндээ ч хүрч чадаагүй байна.
-Монголын хүүхэд залууст ажил мэргэжлээ сонгоход ямар зөвлөгөө өгөх вэ?
-Англи, хятад, япон хэл сур. Гадаад хэлийг төгс сурч, маш их хэмжээний мэдээллийг боловсруулж ойлгодог болох хэрэгтэй. Ажилдаа болоод хийж байгаа зүйлдээ эзэн болбол амжилтын эхлэл юм. Түүнээс биш дан ганц сайн сургуулийн дипломтой байгаад тус нэмэр бага. Гэхдээ хэдэн үгээр хэлнэ гэдэг маш хэцүү. Хүний хэлсэнд итгэдэг, тэрнийхээ төлөө төлөө тэмцдэг сэтгэлтэй хүн олон болвол амархан шүү дээ. Бид чадна.

-Гадаадад ажиллаж, амжилтад хүрэхэд ямар зан чанарууд хэрэгтэй вэ?
-Гадаадад чадах, чадахгүй нь чухал биш. Та эх орондоо ч манлайлагч байх боломжтой. Заавал ямар нэг тооны, химийн хичээлдээ сайн, ямар нэг уралдаанд нэгт орох нь чухал биш. Өөрийнхөө хийж чадах зүйлээ үнэн сэтгэлээсээ хичээл зүтгэлтэй хийдэг хүн бол хаана ч алзахгүй.

-Таны бодлоор монголчуудад хамгийн дутмаг зүйл?
-Өөртөө итгэхээсээ өмнө хүний ярианд автаад тийм, ийм гээд нэг тийм сэтгэлгээний хана босгочихдог. Хүн хичээл ч бай, ажил ч бай аливаа зүйлийг итгээд хийх чухал. Дараа нь бүтэхгүй байлаа ч түүний төлөө 100 хувь гаргасан итгэл, зүтгэл, сэтгэл гэдэг эргээд хүнд нэмэр болдог. Энэ зан чанар л бидэнд дутмаг байна.

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа. Хийж бүтээх үйлсэд тань амжилт хүсье.
эх сурвалж: gogo.mn