Ихэнх чадварлаг, амжилттай яваа удирдагч нар бусдаас илүү нэг зүйлийг хийдэг. Тэд гол зорилгоосоо хазайхгүй, гярхай байхын тулд үргэлж өөрсдөөсөө асуулт асуудаг байна.
Та ямар нэгэн компани, баг хамт олныг удирддаг, эсвэл эхлэх гэж байгаа зэрэг аль нь ч байсан дараах асуултуудыг өөрөөсөө асууснаар таны ажил, манлайлал болон амжилтад томоохон дэвшилт гаргахад туслах болно.
- Би өнөөдөр зорилгынхоо төлөө ажиллаж чадсан уу?
Амжилттай яваа удирдагч нар урт болон богино хугацаан дахь бүгдийг төлөвлөж зорилгынхоо хэр чухлыг сайн ойлгодог. Өөрийн зорилго дээрээ төвлөрснөөр хүсэл эрмэлзэлтэй, санаачилгатай болж, үйл ажиллагаагаа зохион байгуулахад тусалдаг.
- Би ямар муу зуршлаа орхих ёстой вэ?
Бид бүгд ямар нэгэн хэлбэрээр муу зуршилтай байдаг. Магадгүй тэр чинь таны бизнес болон найдвартай бат бөх байдалд чинь муу нөлөө үзүүлж болох юм. Өөрийн муу зуршлаа хойш нь тавьж, даван туулж, эсвэл илүү хэрэг болох зүйлээр орлуулах нь илүү их ашиг тусыг өгөх болно.
- Өнөөдөр намайг юу идэвхжүүлсэн бэ?
Идэвхжүүлэлт бол таны урагш зүтгэх гол хүч юм. Энэ нь таны гүйцэтгэх, бүтээх, хөгжүүлэх дотоод жолоодлого тань болж өгдөг. Энэ асуулт нь таны хүсэл эрмэлзэл, бүтээлч занг тэжээж, цэнэглэж байдаг тэр зүйлд чинь анхаарахад тусалдаг.
- Би хэн болохыг хүссэн тэр дүр шигээ байж чадсан уу?
Та өөрийн зан араншинг бүтээх чадвартай төрөөгүй, харин тэдгээр нь таны туулж өнгөрүүлсэн туршлага, ялалт болон ялагдлаар дамжин хөгжиж байдаг. Таны болохыг хүссэн тэр дүрийг чинь хөгжүүлэх үйл ажиллагаанд үзүүлэх таны хариу үйлдэл болон хариуцлага хүлээх мэдрэмжээ удирдах нь чухал юм.
- Би өнөөдөр ямар алдаа гаргасан бэ? Мөн алдаанаасаа юуг сурч авах вэ?
Бид бүгд алдаа болон ялагдлаасаа туршлагыг олж авдаг. Энэ нь таны хэрхэн хариу үйлдэл үзүүлснээр ялгааг бий болгодог. Та ялагдлаа өөрийн хангалтгүй байдлын баталгаа болгож харах уу, эсвэл гайхалтай туршлага хэмээн үзэх үү гэдгээ өөрөө сонгох болно.
- Өнөөдрийн юу нь надад тааламжтай байсан бэ?
Хүн бүрт сайн муу, азтай азгүй өдөр гэж байдаг. Гэвч энэ бүхний эцэст талархах, тааламжтай байх нь таны эзэмшиж хамгийн хэрэгтэй зүйл чинь байна. Энэ нь танд юу нь хамаагүй болон юу нь хамаатай гол зүйл болохыг харуулж, үргэлж түүндээ төвлөрөн, өөдрөгөөр урагш алхахад тусалдаг.
Хэрвээ та өөрийн бизнес болон хувийн амьдралдаа амжилт гаргахын хүсвэл өдөр болгон өөрөөсөө зөв асуултыг асууж хэвшээрэй. Учир нь зөв асуулт таныг зөв хариултруу хөтлөх болно.
эх сурвалж: youngreader.mn