Иргэний нийгмийн үндсэн нөхцлүүд юу болох тухай
2015 оны 4-р сарын 20-ноос 5-р сарын 16-ныг дуустал Соён гэгээрлийн өдрүүд зохион байгуулагдана. Энэ үйл ажиллагаа нь бүхэлдээ иргэн, иргэний ардчилсан нийгэм, түүнтэй холбоотой боловсрол, хүмүүжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, утга учрыг нь ойлгоход тусална.
Үүнээс үүдэн иргэн хүн хэрхэн бий болдог, хүмүүждэг талаар сурган хүмүүжүүлэх ухаан, заах аргазүйн сонирхолтой сургалт явагдана. Хүний хөгжил, боловсрол, иргэншил , нийгэмшлийн асуудлыг бид ХБНГУ, Швейцарын боловсролын антропологи, сурган хүмүүжүүлэх ухаан, философи, сэтгэлзүй болон сэтгүүлзүйн шилдэг профессоруудтай хамтран ярилцана.
Өөрийгөө болон суралцагч нараа хөгжүүлэхийг хүсдэг багш нарыг урьж байна.
“Соён гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас гарах боломж юм. Өөрийгөө жолоодох чадваргүй, бусдын мэдэлд орох явдал хүмүүний өөрийнх нь буруугаас эх үүдэлтэй, гэгээрч боловсроогүйн илрэл болой. Хүнд оюун ухаан дутсанаас бус, харин байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг давж туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Зориг, зүрх гаргаж, өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болооч!”
Имманүэл Кант, 1738 он
Хүмүүст “өөрийн мэдэл” үгүй л бол тухайн нийгэмд наад захын хүмүүнлэг чанар, эрх чөлөөт байдал үгүйлэгдэнэ. Учир нь хүн хэмээх биологийн бүтээгдэхүүн хамтын орчин цогцлоож олон зууны турш байгальд бус нийгэмд захирагдан амьдарч ирэхдээ хүнлэг чанараас эхлээд хүний эрх, эрх чөлөө, ардчилал зэрэг материаллаг бус үнэт зүйлсийг бий болгон түүнийхээ хүчинд сайн сайхан амьдралд хүрч чадсан юм. Нийгмийг сайн сайхан болгох эдгээр үнэт зүйлс бидний тэмүүлээд байгаа иргэний нийгмийн ул үндэс болж өгдөг. Нийгэм болж хамтарч амьдрахад хүмүүст боловсрол, хүмүүжил, соёл түүнчлэн оюуны эрх, эрх чөлөө, оюуны чадвар зайлшгүй шаaрдлагатай. Тэгс ингэсхийж байгаад эсвэл яваандаа болно гэж эдгээрийг бүтээх боломж үгүй.Тийм ч учраас хүний хүчээр цогцлоох нийгэмд соён гэгээрэл явагдаж чадахгүй, нийгмийн үнэт зүйлс бүтээгдэхгүй л бол иргэний ардчилсан нийгэм бий болох нөхцөл хэзээ ч бүрэлдэх боломжгүй. Энэ бүхнийг нийгмийг соён гэгээрүүлэх замаар бүрдүүлэхээс өөр арга зам үгүй билээ.
Нэг сарын турш явагдах Соён гэгээрлийн семинарын энэ өдрүүдийг “БИ”, “ЧИ”, “БИД буюу НИЙГЭМ” гэсэн биднийг тойрсон тулгамдсан асуудлуудын хүрээнд нээлттэй харилцан ярилцахаар гадаадаас чиглэл, чиглэлийн 5 профессорыг урьж дараах хөтөлбөрөөр зохион байгуулах гэж байна.
ХАМТРАГЧИД:
• ШУТИС-Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн Ухааны Сургууль
• МУБИС-Боловсрол Судлалын Сургууль.
Антропологийн үүднээс
Товч танилцуулга
Доктор, профессор Кристоф Вульф: Берлиний Чөлөөт Их Сургуулийн Хүмүүжил, Сэтгэл судлалын факултетийн Антропологи, Хүмүүжлийн профессор, Юнескогийн Герман талын гишүүн, ХБНГУ-ын Боловсролын Мэргэжлийн Комиссийн тэргүүн.
Гуч гаран жилийн турш тэрээр антропологи, сурган хүмүүжүүлэх ухааны антропологи судалж байгаа. Энэ нь юуны түрүүнд даяаршиж буй боловч соёлын ялгаатай ертөнц дээрх хүний мэдлэгийн тухай юм.
4-р сарын 20, Даваа - Сэдэв: Сурган хүмүүжүүлэх ухааны антропологи: Түүхэн, соёлын, сурган хүмүүжүүлэх ухааны антропологид хандах болсон нь, Сурган хүмүүжүүлэх ухааны антропологи нь олон талт, түүхэн, соёлын, перформатив илэрхийллийн, салбар хоорондын шинжтэй болох нь.
Хаана: ШУТИС, төв байрны хурлын танхим
Хэзээ: 10-12 цаг-Семинар
Pedagogical Anthropology (Сурган хүмүүжүүлэх ухааны антрополог) нь соёлын хүчин зүйлтэй холбогдож боловсрол хүмүүжлийн ул үндэс болж өгдөг. Харин бидний хэр хүмүүнлэг байх нь хүмүүжил ёс суртахуунаас шууд хамааралтай. Нүүдлийн болон суурин амьдралыг хүн судлал талаас ойлгоход энэ семинарийн үйл ажиллагаа тусална.
14-16 цаг: Энэ өдрийн сэдвийн хэлэлцүүлэг
4-р сарын 21, Мягмар- Сэдэв: Боловсрол, хүмүүжил дэх зайн үйл, дохио: Гэр бүлийн аз жаргал, Берлиний зан үйл, дохионы судалгаа, зан үйл, зан үйлжсэн хэвшлүүд, дохионы хэл.
Хаана: ШУТИС, төв байрны хурлын танхим
Хэзээ: 10-12 цаг: Семинар
Бид зан үйл, дохио гэж ярьдаг. (rituals und gesture) Тэгвэл түүний нийгмийн ач холбогдол, ялангуяа боловсрол, хүмүүжилд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар, түүнийг уламжлал соёл болон орчин үеийн эрэлт хэрэгцээнд суурилж ярина. Энэ семинар нийгмийг зөв зохион байгуулах, уламжлал соёлд бүтээлч хандлага үүсгэх, биднийг хуучны мухар сохор ойлголтоос салахад тусална. Бусад оронд явуулсан судалгааны үр дүнгээс жишээ болгон танилцуулна.
14-16 цагт:Энэ өдрийн сэдвийн хэлэлцүүлэг
4-р сарын 27, Даваа - Тоглоом, төсөөлөл, дуурайж сурах үйл: Тоглоомын ертөнц, Төсөөлөл, Соёл сурах нь дуурайж сурах болох нь
Хаана: МУБИС-Боловсрол Судлалын Сургуулийн 101 тоот танхим
Хэзээ:10-12 цагт: Семинар
Тоглоом,Төсөөлөл ба Даган дуурайх (playing, imagination und mimetic learning) гэр бүл, хувь хүн, сурч боловсроход ямар чухал нөлөөтэй болох талаар ярина. Өдөр mутам яриад байдаггүй ч бидний амьдралд зайлшгүй нөлөө үзүүлж байдгийг тоохгүй өнгөрч боломгүй. Өөрсдийгөө ойлгоход тусална.
12.30-13.00- Хэвлэл мэдээллийн бага хурал-МУБИС-Боловсрол Судлалын Сургуулийн 101 тоот танхим
14-16 цагт:Энэ өдрийн сэдвийн хэлэлцүүлэг
4-р сарын 28, Мягмар - Сэдэв: Даяарчлалын хүмүүжил илтгэл, хэлэлцүүлэг: Даяарчлалын хүмүүжил, ондоо хүн, бусад хүмүүс, олон соёлын хүмүүжил
Хаана: МУБИС-Боловсрол Судлалын Сургуулийн 28 тоот танхим
Хэзээ: 10-12 цагт: Семинар
Сурч боловсроход хот хөдөөгийн ялгаа мөн тэрчлэн даяаршсан нийгмийн боловсрол, хүмүүжлийн учир холбогдлыг ойлгоход, бидэнд хүмүүжил, боловсролоо зөв зохион байгуулахад тусална.
14-16 цагт:Энэ өдрийн сэдвийн хэлэлцүүлэг
4- сарын 29, Лхагва - Док. Роземари Вульф-Гештальт сэтгэлзүйн доктор.Сэдэв: Сурахуйн сэтгэл судлал, гештальт сурган хүмүүжүүлэх ухаан, гештальт сэтгэл засал
Хаана: ШУТИС, төв байрны хурлын танхим
Хэзээ: 14-17 цагийн хооронд
Хүүхдийн, хүний сурах үйлийг сэтгэл судлалын үүднээс юу гэж үздэг вэ? Орчин үед ямар онол, концептыг баримталж байгаа вэ? гэдгээр ярилцаж өөрсдийгөө хаана явааг мэдэхэд тусална. Түүнчлэн баруунд амжилттай хэрэгжиж буй гештальт сурган болон сэтгэл заслын туршлагаас мэдэж авна.
Сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс
Доктор, профессор Рольф Голлоб
Товч танилцуулга
Доктор, профессор Рольф Голлоб бага ангийн багшаар олон жил ажилласан, Үүнийхээ дараа тэрээр Цюрихийн Их Сургуульд Этнологи, сэтгүүлзүйгээр дахин сурж төгсөөд Цюрихийн Багшийн Их Сургуульд багшлах болсон. Сүүлийн 15 жил ардчилсан боловсрол, хүмүүжлийн асуудлыг судалж, зааж байна. 1996 оноос хойш Европын Холбооны томилолтоор ардчилсан хүмүүжүүлэх арга, боловсролын мэргэжилтнээр зүүн европыг орнуудад ажиллаж байгаа. Олон Улсын Боловсролын Төслийн институтийн захирал.
5 сарын 5, Мягмар - Сэдэв: Нээлттэй нийгмийн иргэн
Хаана: ШУТИС, төв байрны хурлын танхим
Хэзээ: 10-12 цагт - Сэдэв: Нээлттэй нийгмийн иргэн
14-15.30 цаг - Сэдэв: Нийгэм өөрчлөгдөх нь. Эрх чөлөө, хариуцлагын харилцаан дахь хүн
Манайд иргэний тухай ойлголт эл доль болтлоо яригддаг ч чухам хэнийг хэлээд байгааг ярихад их хэцүү. Өөрөөр хэлбэл жинхэнэ нийгэм болж төлөвшөөгүй газар иргэний төлөвшил, иргэний ухамсрын асуудал үнэн хэрэг дээрээ ийм байх ёстой, тийм байх ёстой гэх мэтчилэн хий хоосон яриа болж өнгөрдөг. Энэ соён гэгэээрлийн семинар нээлттэй нийгмийн иргэний тухай болон бидний энэ тухай ойлголтыг харин ч хялбар дөт болгон ойлгоход, илүү барьцтай болгож өгөх эцэст нь биднийг урьдын хий хоосон ойлголт бүхий ярианаас салгахад туслана.
Нийгмийн өөрчлөлт, эрх чөлөө, хариуцлага гэсэн ойлголтууд бидэнд хэр хамаатай юм бэ? Бид нэгийг яриад нөгөөг хийж явдаг уу? Төөрсөн ойлголтуудыг цэгцлэхэд тусална.
15.45-17 цаг: Энэ өдрийн сэдвийн хэлэлцүүлэг
5 сарын 6, Лхагва: Сэдэв: Сургууль бол бичил нийгэм
Хаана: ШУТИС, төв байрны хурлын танхим
Хэзээ: 10-12 цаг: Сэдэв: Сургууль-Нийгмийн бичил орчин болох нь
Сургууль бол тухайн нийгмийн нэгэн тусгал бичил орчин юм. Нийгмийн тусгал энэ бичил орчинд хэрхэн бууж байгааг гадаадын боловсролын дүр зурагтай харьцуулж ойлгоход тус болно гэж энэ семинарыг зохион байгуулж байна. Бид ямар сургуультай вэ гэдгийг нарийвчлан авч үзэхэд энэ семинарын ач холбогдол оршино.
14-15.30цаг: Сэдэв: Ангийг хэрхэн алхам алхмаар ардчилсан хэлбэрээр зохион байгуулах вэ?
Мөн өмнөх семинарын нэгэн адил манай сургуулиудын анги танхимуудад явагдах хичээл ямар байж болохоос ямар хэмжээнд байгааг харьцуулан үзэж харилцан ярилцах боломжыг олгож байна. Бидэнд юу хэрэгтэй, бид юу хийх ёстой гэсэн ирээдүйрүү хандсан олон асуултуудтай тулгарна. Эцэг эх, багш, боловсролын байгууллага, мөн тэрчлэн төр захиргааны байгууллагуудын оролцоо үүрэг зорилгыг бүхэлд нь ойлгох боломж гарна.
15.45-17цаг: Энэ өдрийн сэдвийн хэлэлцүүлэг
5-р сарын 7, Пүрэв: Сэдэв: Хичээл дэх оролцоо, хичээлийн практик загвар
Хаана: МУБИС-Боловсрол Судлалын Сургууль 101 тоот танхим
Хэзээ: 10-12 цаг
Хүүхдийн хичээлийн оролцооны талаар. Захиргаадалтын ба ардчилсан боловсролын зааг ялгаа. Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэж чухам юу болохыг энэ семинарт авч үзнэ. Үүнд ялангуяа манайд явагдаж буй хичээлийн заах арга зүйг сайжруулах арга замын талаар дэлгэрэнгүй ярилцана. Асуулт хариултууд явагдана.
5-р сарын 8: Баасан: Мэдлэг, чадварын харилцаан дахь сургалтын хэрэглэгдэхүүн
Хаана: МУБИС-Боловсрол Судлалын Сургууль 101 тоот танхим
Хэзээ: 14-16 цаг
Манай боловсролын бодлого онолын мэдлэг олгохыг чухалчлахаа больж чадвар, чадамж руу чиглэлээ. Тэгвэл ийм зорилгод хүргэх сургалтын хэрэглэгдэхүүнүүд ямар байх ёстой вэ? Бидний хэрэглэж байгаа сурах бичгүүд аль төвшинд явж байна вэ гэдгийг ойлгох боломж олгоно. Цаашилбал сургалтын хэрэглэгдэхүүний асуудал нь боловсролыг хэн хөгжүүлдэг вэ гэсэн асуултад хүргэнэ. Төр боловсролыг хөгжүүлж чадах уу? гэсэн сонирхолтой асуудлаар ярилцъя.
5-р сарын 9, Бямба: Хорин нэгдүгээр зууны боловсролын зорилго
Хаана:МУБИС-Боловсрол Судлалын Сургууль 101 тоот танхим
Хэзээ: 10-12 цагт: Хорин нэгдүгээр зууны боловсролын зорилго
Боловсролын зорилго яаж бий болж, хэрхэн хэрэгждэг вэ? Ямар зорилго боловсролд тавигддаг ба хэрхэн хэрэгждэг тухай маш тодорхой жишээгээр ярилцана. Швейцарь улсад боловсролын шинэ сургалтын хөтөлбөр гаргаж батлахад олон жилийн халуун яриа өрнөж нийгмийн дунд том яриа болж явагддаг. Бид Монгол Швейцарийн боловсролын зорилгыг жишиж ярилцахад тун ч сонирхолтой байх болно.
14-16 цаг: Эргэн болон урагш харах нь. Яах хэрэгтэй вэ?
Сайхан зүйл сонслоо гэж семинар болгоны дараа үлддэг нэгэн заншил манайд тогтжээ. Энэ нь огт үнэмшилгүй, амьдралаас хол, шинжлэх ухааны үндэслэлгүй эсвэл сэтэглийн хөөрөлд автсан, дээрээс тулгасан гээд олон янзын шалтгаантай байдаг. Энэ бүхний аль нь ч биш байгаасай гэж энэ семинарыг зохион байгуулж байна.
Сэтгүүл зүйн үүднээс
Доктор,Профессор Михайэл Халлер
Лейпцигийн Их Сургуулийн ерөнхий болон мэргэжлийн сэтгүүл зүйн профессор, практик сэтгүүл зүйн судалгааны хүрээлэнгийн захирал. Олон улсын мэргэжлийн сэтгүүл зүйн “Message” сэтгүүлийг эрхлэн гаргагч. 1980 оноос сэтгүүл зүйн сургуулиудад багшлахын зэрэгцээ сэтгүүлч мэргэжлээр ажиллаж, мэргэжлийн олон өгүүлэл, ном товхимол бичиж хэвлүүлсэн. Швейцарийн “Basler Zeitung”сонин, Цюрихын “Weltwoche”сэтгүүл, “Spiegel”-ийн сэтгүүл, “Zeit” сонинд ажиллаж байсан туршлагатай. 1993 оноос Лейпцигийн Их Сургуулийн сэтгүүл зүйн тэнхимд багш, 1997 оноос тус тэнхимийг удирдаж байна.
5 сарын 9, Бямба - Сэтгүүл зүй ба иргэний нийгэм
10-12 цаг- Олон нийтэд зориулсан нээлттэй ярилцах сэдэв: Иргэний нийгэм дэх сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх чиг үүрэг, түүний үр нөлөө, сэтгүүл зүйн мэдээ, мэдээлэл ба үнэнийг сонсох эрх, мэдээллийн бодит байдал иргэний нийгмийн төлөвшилд нөлөөлөх, шалгагдаагүй мэдээлэл эрх чөлөөг хэмээх туйлшрал руу хөтөлдөг үү?
Хаана: Жич зарлана.
16.30-18 цаг-Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн мэргэжлийн багш, оюутнуудад зориулсан лекц. Сэдэв: Баримт дангаараа хангалттай биш - Мэдээллийг нягтлахуй буюу Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ач холбогдол өнөө үед, Цахим ертөнцийн мэдээлэл ба сэтгүүл зүйн мэдээ, мэдээллийн ялгаа
Хаана: МУБИС-Боловсрол Судлалын Сургууль
Михайэл Халлер: “Мэдээллийг нягтлахуй” Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн мэргэжлийн сурах бичиг. (Герман хэлнээс орчуулсан доктор Х.Ариунчимэг).
Хамтрагчид: Хэвлэлийн хүрээлэн, МУБИС-Боловсрол судлалын сургууль
Оюуны үүднээс
Товч танилцуулга: Философийн доктор, профессор Вилхэлм Фоссэнкүүл
1969 оноос сурах, хөдөлмөрлөх гараагаа эхэлсэн тэрээр ХБНГУ-ын томоохон Их Сургуулиудад, хамгийн сүүлд Мюнхэн хотын Лудвих-Максимилиан Их сургуульд философийн факултетийн профессороор ажиллаж байсан. Тэрээр маш олон судалгааны ажил, төсөл хийж, 1997-2003 онд Германы Судалгааны нийгэмлэгийн сенатор хүртэл хийж байжээ. Энэ гайхамшигтай философчийн нэрээр №210174 сүүлт одыг Фоссэнкүүл гэж нэрлэжээ.
Товч танилцуулга: Доктор, профессор Штэфан Зэллмайэр
Невро философи, невро шинжлэх ухаанууд, тэдгээрийн этик, философийн үйлдлийн онол судлаач, ХБНГУ-ын Мюнхэн хотын Лудвих-Максимилиан Их сургуулийн профессор.
Тэрээр Лудвих-Максимилиан Их сургуулийг логик, философи, этик, төвд судлалаар төгсөж, 1998 онд докторыг зэрэг хамгаалсан. Одоо тэрээр Невро философи, невро шинжлэх ухаануудын этик судлалын хүрээлэнгийн дарга.
5-р сарын 11, Даваа: Иргэний нийгмийн үндсэн ойлголтууд ямар утгатай вэ?
Хаана: ШУТИС, төв байрны хурлын танхим
Хэзээ: 10-12 цаг: Сэдэв: Иргэн, нийгэм, тэдгээрийн үүсэл
Иргэн болон нийгэм гэж хэзээ ярих ёстой вэ? Эдгээр ойлголт хэрхэн үүссэн бэ? Яг юуг хэлдэг вэ? Тэдгээр сонгодог ойлголтын дагуу бид иргэн бөгөөд нийгэм мөн үү? Иргэн гэж хэнийг хэлэх вэ? гэдгийг философийн үндэстэйгээр ярилцана.
Иргэн гэдэг нийгмийн дотор биеэ зөв авч явж бусдад саад болохгүй харин дэм болж, хүнийг хүндэтгэх чадвартай таних танихгүй хүмүүсийг нэрлэдэг. Иргэн хүний хүсэл, зорилго бол аз жаргалтай амьдарч, үр хүүхэд болон бусдад тус дэм болохыг хэлнэ.
14-15 цаг: Сэдэв: Хүсэл гэж юу вэ? Хүслийн эрх чөлөө. Иргэний хүсэл. Хөгжих хүсэл. Ёс зүйн хүмүүжил, хөгжлийн чиг хандлага
Хүсэл гэдэг хүний дуртай болон дургүй зүйлээ хүсэхийг хэлнэ. Хүмүүс санаагаа хэлэхийг хүснэ бас мэдсэнээ хуваалцахыг ч хүснэ. Хийж бүтээж ирээдүйд өөрчлөгдөх гэсэн хүсэлтэй хүмүүс байх жишээтэй. Хүний хүслийг хэлүүлэхгүй, мохоодог үйлдлүүд гэвэл жишээ нь ээж аавууд хүүхдэдээ дургүй зүйлийг хийлгэх гэж шаардах эсвэл цаанаасаа зурсан зураг хувь заяа гэж үр хүүхдийнхээ хүслийг унтрааж, хүсэлгүй болгодог.
Хүсэл яагаад хэрэгтэй вэ? Хүсэл хөгжлийн эх үүсвэр мөн үү? Хүсэл яагаад хүний төсөөлөх чадвартай хамаатай вэ? Хүүхэд залуучууд яагаад хүсэлгүй болдог вэ? Хүсээгүй зүйлийг ээж аавууд тулгаж, хүсээгүй мэргэжил сургах нь тухайн бие хүний цаашдын амьдралд хэрхэн муугаар нөлөөлөх вэ? Хүсээгүй ажил мэргэжлээр ажиллаж яваа хүн нийгэмд ямар муу нөлөөтэй вэ?Цаанаасаа зурсан зураг гэж хүсээгүй хүнтэй гэр бүл болгох тухайн хүнд ямар хор уршигтай вэ? Хүсээгүй хүнтэй гэр бүл болсон хүмүүс үр хүүхдэдээ болон ойр орчмын хүмүүст ямар хор нөлөөтэй вэ?
15- 16 цаг: Энэ өдрийн сэдвийн хэлэлцүүлэг
5-р сарын 15, Баасан: Сэдэв: Амьдрал гэж юу вэ?
Хаана:МУБИС-Боловсрол Судлалын Сургууль 28 тоот танхим
Хэзээ: 14-15.30цаг: Амьдрал гэж юу вэ? Сайн гэж юу вэ? (Монголын) өдөр тутмын амьдрал дахь хэрэглээний этик
Хүссэнээ хийж бүтээж эцэстээ зөв сайхан амьдрах бол хувь заяа биш, тухайн хүний бие дааж, өөрөө бүтээсэн амьдралын жишээ. Хэн ч бусдын бүтээл биш, өөрийнхөө бүтээл болох ёстой тул хүссэнээрээ л амьдрах чухал ажээ.
Сайн гэж юуг хэлэх вэ? Сайхан амьдрал гэж юу вэ? Сайн, сайхан амьдрахын тулд бид юуг мэдэх, ухаарах ёстой вэ гэдгийг философи, этикийн үүднээс ойлгож, өөртөө болон суралцагчиддаа хувь нэмэр оруулахад энэ семинар тусална.
15.45-17.15цаг: Төр хаанаас үүсдэг вэ?
Энэ семинараар бид “Төр хаанаас үүсдэг вэ? Үндэсний хүслээс үүснэ. Тэгвэл бидэнд үндэсний хүсэл бий юу? Ямар хүсэл үндэстнийг нэгтгэдэг вэ?” зэрэг асуултын дагуу ярилцана.
17.25-18.00: Энэ бүхний эцэст бас дахин ярилцах цаг гарна.