2015-04-25

Танилц энэ бол Canva

Танилц энэ бол Canva
Сошиал ертөнцийн эрин үед facebook, twitter, yahoo, gmail, instagram хаяггүй хүн ховор биз. Хүн бүр өөрийн аккаунтыг ямар нэг байдлаар өнгө үзэмжтэй харагдуулахыг боддог байх. Магадгүй та сонирхлоороо аль эсвэл өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор ямар нэг пэйж хөтөлдөг бол наашаа анхаарлаа хандуулна уу! Бид танд Canva.com-г танилцуулж байна. Canva бол хүн бүрд нээлттэй, хамгийн энгийн, хамгийн хялбар загвар гаргадаг веб платформ. Танаас ямар ч мэргэжлийн ур чадвар шаардахгүй.

Canva-ийн эхлэл

Canva-гийн түүх 2007 оноос эхтэй. Баруун Австралийн Их Сургуулийн оюутан Melanie Perkins бусад оюутнуудад хэрхэн InDesign, Photoshop зэрэг програмыг ашиглахыг заадаг байж. Үнэндээ түүнд заана гэдэг ярвигтай байлаа. Учир нь тэдэнд иймэрхүү төрлийн мэргэжлийн программ сурах нь хэцүүгээс гадна ашиглах нь бүүр ч асуудалтай байв.


Melanie Perkins үүнийг шийдэхээр зориг шулуудан ажилдаа орлоо. Тэрээр өөрийн хамтрагч болох Cliff Obrecht-тай танилцаж тэд хамтрагч болов. Үүний дараагаар тэр хоёр бага хэмжээний зээл аван гараагаа эхлэв. Үнэнийг хэлэхэд тэр хоёрт чадварлаг сайн технологийн мэргэжилтэн өгүүлэгдэж байсан юм. Удаан хугацааны эцэст эрэн хайсны үндсэн дээр тэд технологийн хамтрагч Cameron Adams -г олов. Cameron Adams бол Google-н хэд хэдэн төсөл дээр ажиллаж байсан чадварлаг сайн googler байлаа. Тэр бол тэдний гарааны бизнесийг амжилттай болгох төгс хамтрагч байсан юм. Ингээд 2012 онд Canva төсөл албан ёсоор эхлэв. (2012 он хүртэл өөр старт-ап дээр ажиллаж байв)
Тэд анхны ажилчид болох веб хөгжүүлэгч David, Mike хоёрыг багтаа элсүүллээ. Үүний дараагаар инженер, нягтлан бодогч, маркетинг PR хариуцсан хэдэн хүмүүсийг мөн багтаа нэгтгэн авав.
2013 оны 3 сард Canva старт-ап Matrix Partners, InterWest, 500 startups зэрэг Америк болон Авсралийн хөрөнгө оруулагчдаас $3.6 сая долларыг амжилттай босгов.
2013 оны 8 сард canva бета хувилбараа гарган дэлхий дахинд нээлттэй болгов. Блогчид, маркетерууд, жижиг дунд бизнес эрхлэгчид гээд хэн бүхэн ашиглах бүрэн боломжтой байв. Нээлт хийсний дараагаар тэд олон нийтээс маш өндөр үнэлгээ авлаа. Хүмүүст Canva-гийн энгийн шийдэл нь маш их таалагдаж байсан юм.
canva dashboard
2014 оны 1 сард Canva-г дэлхий даяар 150,000 хүн хэрэглэдэг болсон байлаа. Мөн Canva-г улам сайжруулан туршилтын бус албан ёсны болгов.
2014 оны 4 сард Apple компанийн ерөнхий Евангелист 1984 онд Макентош төсөл дээр ажиллаж байсан маркетер, хөрөнгө оруулагч Guy Kawasaki Canva-д нэгдэв.
2014 оны сард Canva Ipad App-аа гаргав. Хурууныхаа үзүүрээр гайхалтай дизайныг бүтээх боломжтой болов.
2014 оны 10 сард Canva 1 сая гаруй хэрэглэгчтэй болсон байлаа. Хэрэглэгчид Canva-г ашиглан призентейшн, фэйсбүүк, сошиал медиа постууд хийж байв. Мөн та өөрийн хийсэн загвараа найз нөхөдтэйгөө хуваалцах, тэднийг урих, хамтдаа засварлах гэх мэт өргөн боломжтой болсон байна.
2014 оны 11 сард Canva Design School-г нээв. Сайт дээр нэмэгдсэн дээрх булангаар хүмүүст дизайны хэрэглээ, чиг хандлага, зөвлөмж, хичээл зэрэг бүхий л мэдээг түгээн сурталчлах зорилготой юм.
Яг одоогийн буюу 2015 оны 4 сарын байдлаар:
  • 2 сая хэрэглэгчтэй
  • 12 сая бэлэн зургийн сантай
  • 17 сая гаруй дизайныг canva ашиглан хийсэн байна
  • Нээгдээд 596 хоног болсон
  • Canva баг 42 хүний бүрэлдэхүүнтэй
Canva ашиглан юу хийж болох вэ?Маш олон тооны бэлэн загвар ашиглан доорх зүйлсийг богино хугацаанд хийх боломжтой. Танд үнэгүй загвар санал болгохоос гадна $1-н үнэ бүхий илүү чамин загваруудыг мөн санал болгоно. Таны бүтээлч байдлаас бүх зүйл шалтгаалах болно.
  1. facebook, twitter, pinterest, instagram постууд
  2. FB cover, G+ cover, twitter and email header
  3. Нэрийн хуудас, урилга, постер, меню
  4. Презентэйшн
  5. Album cover, blog title, kindle cover
  6. Өөрийн хүссэн хэмжээгээр хийх
Canva ашиглаж үзэх: [ Canva ]
Манай сайт ч гэсэн Canva-г ашиглан зарим зургаа хийдэг. Та бүхэнд хийж байсан зарим нэг зүйлсээ сонирхуулъя.
YOUNG
POWERPOINT
case8
YOUNGREADER(3)
Untitled design

 

Эх сурвалж: youngreader.mn

About Us

Recent

Random