2015-04-12

“LINKEDIN” КОМПАНИ "LYNDA.COM” -ИЙГ ХУДАЛДАЖ АВНА




“LinkedIn” компани онлайн сургалт явуулдаг “Lynda.com” веб сайтыг 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар боллоо. Тус компани "Мэргэжлийн сүлжээ" гэх тодотголоо улам бататгаж, үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар зорьж байгаа юм.

“LinkedIn” болон “Lynda”-ийн хэлцлийн 52 хувь нь бэлэн мөнгөөр хийгдэх бол үлдсэн нь хувьцаагаар хийгдэх юм байна. Мөн тус гэрээг энэ улиралд багтааж эцэслэнэ гэж “LinkedIn”-ээс мэдэгджээ. “Lynda.com”-ийн хувьд нийт 5700 гаруй цогц хичээл болон 255 мянга гаруй видео хичээлийг хэрэглэгчдэд хүргэдэг. Томоохон компаниудад зөвлөгөө өгч бүтээгдэхүүнээ худалддаг тус сайт нь "Хүн бүрийг хүссэн мэргэжлээрээ мэргэшихэд тусална" гэсэн зарчим баримталдаг байна. Дашрамд дурдахад “LinkedIn”-ийн гурван бизнес нэгжийн борлуулалт өнгөрсөн оны IV улиралд өсөлттэй гарчээ.




Эх сурвалж: bloombergtv.mn

About Us

Recent

Random