Тэгвэл Нокиа 2016 онд зах зээлд гарах шинэ ухаалаг гар утасны төсөл дээр ажиллаж байгаа талаар Re/code сайт мэдээлжээ.
Гэхдээ яг ямар үйлдлийн системтэй гар утас гарах талаар тодорхойгүй мэдээлээгүй байна. Магадгүй нэгэнт өмнөх үйлдвэрээ Майкрософтод зарчихсан тул Windows лав биш, харин Android байх магадлал өндөр гэнэ.
Үүнээс гадна Нокиа хиймэл бодит байдлын (virtual reality) технологи боловсруулж байж болзошгүйг эх сурвалж дурдсан байна.
Харин энэ бүгдийг Майкрософтод зарагдалгүй үлдсэн гурван салбарынх нь нэг Nokia Technologies хийж байгаа аж.
Тэд 10,000 гаруй технологийн патент эзэмшдэг, шинэ санаа, нээлт тасралтгүй гаргаж лицензжүүлж байдаг салбар юм байна.
Саяхан тэд Андроид системтэй N1 таблет гаргаж байсан.
Ийнхүү Нокиагийн дахин сэргэлт 2016 онд болж болзошгүй талаар цуурхал технологийн ертөнцөд тараад байна.
IKON.MN