2015-04-30

Windows 10-ын аппликейшнүүд Hololens дээр ингэж ажиллана


Microsoft компанийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Build чуулган амжилттай эхэллээ. Үндсэн илтгэлийн үеэр бидний сонирхлыг хамгийн ихээр татсан зүйл нь Hololens байсан юм.
Компани Windows 10 үйлдлийн систем дээрх аппликейшнүүд шинэ төхөөрөмж дээр хэрхэн ажиллах тухай харуулав. Эхлээд та төхөөрөмжийг зүүхэд нүдний тань өмнө давхарлан тавьсан аппликейшнүүд харагдана.


Алекс Филмман тайзан дээр төхөөрөмжийг зүүн гарч ирж, эхлэл цэс/start menu/ рүү ороод Skype-аа ажиллуулав. Яг урдаа харагдах Skype цонхыг Алекс хажуу талын хана руу зөөгөөд тавьчихлаа.
Дараа нь өөр нэг ханан дээр байгаа кино тоглуулж буй цонхыг нээж, намайг дага гэсэн тушаал өгч байна. Энэ мөчид нөгөө цонх түүний араас явах аж. Үүний учир нь та энэ төхөөрөмжийг авсны дараа гэрийнхээ аль ч хэсэгт ажиллуулахад асуудал үүсэхгүй гэсэн үг.
Та ажлын өрөөнөөсөө гараад гал тогооны өрөөнөөс аяга кофе авахдаа хүртэл үзэж байгаа зүйлээ орхихгүй, ажлаа хянаж байж болох аж. Hololens ерөнхийдөө Тони Старкын ашигладаг холограф компьютертой тун төстэй.
Та барилгын загвар гаргах аппликейшн ажиллуулж байхдаа давхарга давхаргаар нь засаж янзалж болох бол анагаахын оюутнууд холографаар бүтээсэн хүний биеийг судалж болно.
Үүгээр зогсохгүй нүдний урд харагдах хүний загварын зүрх нь хүртэл цохилдог аж. Харин тайзан дээр робот гарч ирээд хэрэглэгч түүний дээр өөрийн хүссэн зүйлсийг бүтээж байгаа нь яг л Тони Старк өөрийн өмсгөлийг бүтээж буй мэт байлаа. 
эх сурвалж: gogo.mn

About Us

Recent

Random