2015-04-23

FM-ээс ангижрах гэж байна

Норвеги улс 2017 онд орон даяар хэт богино долгионы радиог унтрааж дэлхийд анхдагч болох гэж байна. Тус улсын засгийн газрын мэдээлснээр өнөөдрийн байдаар 22 дижитал радио станц үйл ажиллагаа явуулж байгаа төдийгүй 20 өөр суваг ажиллах бүрэн боломжтой гэжээ.

Харин улсын мэдлийн хэт богино долгионы станц тав л байгаа аж. Тиймээс хувийн секторуудаас түрүүлж улсын мэдлийн FM-ийн дамжуулагч станцын ажлыг зогсооно.

Их Британийн шинжээч Жеймс Кридланд “Норвеги 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр FM-ийн дамжуулагчаа унтрааснаар дэлхийн радиогийн салбар томоохон хүндрэлтэй учирна” гэжээ.

Норвегийн соёлын яамны тайлбарласнаар үндэсний хэмжээнд радио долгионыг дижитал хувилбарт шилжүүлснээр жилдээ 200 сая Норвеги Крон буюу 25 сая ам. доллар хэмнэх аж.

Түүнчлэн Шведийн засгийн газар энэ асуудлаар тун удахгүй шийдвэр гаргаж Норвегийн араас орж магадгүй байгаа юм.

gogo.mn

About Us

Recent

Random