Энэ долоо хоногт Энэтхэгт бүтээгдэхүүн борлуулах сувгаа өргөтгөсөн Хятадын Xiaomi компани лхагва гаригт хагас хоногийн дотор хоёр сая утас борлуулжээ.
Компани өчигдөр Ази даяар долоон улсад 12 цагийн турш “Фенүүдэд зориулсан наадам” гэгчийг зохиож нийт 2,12 сая утас борлуулан 335 сая ам. долларын орлоготой ажилласан байна.
Энэ наадам нь компанийн таван жилийн ойг тохиолдуулан зохиосон арга хэмжээ бөгөөд 38,000Mi телевизор, 770,000 ухаалаг төхөөрөмж борлуулсан аж.
Энэтхэг, Индонез, Малайз улсуудад анх удаагаа зохион байгуулагдсан наадмын эцэст компани:
“Их хэмжээний бүтээгдэхүүн борлуулсан энэ явдал биднийг интернетэд суурилсан компани гэдгийг нотлон харууллаа, цахим худалдаа гэдэг бол бид хэрэглэгчидтэйгээ амжилттай харилцах хамгийн том гарц юм” гэжээ.
Өнгөрсөн онд 60 сая ухаалаг утас борлуулсан Xiaomi 2015 онд энэ тоог100 саяд хүргэх зорилт тавьсан билээ. Хятадын тэргүүний технологийн компаниудын нэг болсон тэд өнөөдөр борлуулсан бүтээгдэхүүнийхээ тоогоор дэлхийд гуравт жагсаж байна.
Эх сурвалж: gogo.mn