The Wall Street Journal болон Dow Jones VentureSource нар хамтран $1 тэрбум доллар ба түүнээс дээш үнэлгээ бүхий олон орны гарааны компаниудыг 2014 оны 1 дүгээр сараас эхлэн жагсаасан байна. Анх 42 компани тэрбум долларын жагсаалтад байсан бол энэ оны 3 сар гэхэд 78 компани бүртгэгдсэн байна. Ингээд 10 тэрбум долларын үнэлгээг давсан 9 компанитай танилцацгаая.
9Dropbox: $10 тэрбум
CEO: Drew Houston
Үүсгэн байгуулагдсан он: 2007
Юу хийдэг: Интернет буюу үүлэн орчинд файл хадгалах, түгээх үйлчилгээ үзүүлдэг.
Хөрөнгө оруулалт: $1.1 тэрбум
Хөрөнгө оруулагч: Accel Partners, Benchmark Capital, Greylock Ventures
CEO: Brian Chesky
Үүсгэн байгуулагдсан он: 2008
Юу хийдэг: Airbnb бол түр хугацаагаар амьдрах байр эсвэл өрөө хайж байгаа, байраа түрээсэлж буй хүмүүст зориулсан сайт юм. 190 гаруй улсыг хамарсан онлайн талбар.
Хөрөнгө оруулалт: $794.8 сая
Гол хөрөнгө оруулагч: Andreessen Horowitz, Founders Fund, Sequoia Capital, Greylock Partners
CEO: Ben Silbermann
Үүсгэн байгуулагдсан он: 2008
Юу хийдэг: Зургийг pin хийх үндсэн дээр түгээх, хуваалцах үйлдлийг хийхээс гадна бараа бүтээгдэхүүн борлуулах боломжтой сайт.
Хөрөнгө оруулалт: $762.5 сая
Хөрөнгө оруулагч: Andreessen Horowitz, Bessemer Venture Partners, Rakuten
CEO: Sachin Bansal
Үүсгэн байгуулагдсан он: 2007
Юу хийдэг: Энэтхэг улсад интернет худалдаа эрхэлдэг компани. Гол төлөв цахилгаан бараа, дуу, ном борлуулдаг. Ер нь бол Энэтхэгийн Amazon гэж ойлгож болно.
Хөрөнгө оруулалт: $2.5 тэрбум
Хөрөнгө оруулагч: Digital Sky Technologies, T. Rowe Price, Morgan Stanley, Vulcan Capital, Tiger Global Management
CEO: Elon Musk
Үүсгэн байгуулагдсан он: 2002
Юу хийдэг: Сансрын хөлөг, пуужин үйлдвэрлэл, судалгаа. Мөн сансрын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Сансар судлалын NАSА-тай хамтран ажилладаг.
Хөрөнгө оруулалт: $1.2 тэрбум
Хөрөнгө оруулагч: Founders Fund, Draper Fisher Jurvetson, Google
CEO: Alexander Karp
Үүсгэн байгуулагдсан он: 2004
Юу хийдэг: Palantir бол дата шинжилгээ хийхэд зориулсан программ хангамж хөгжүүлж, үйлдвэрлэдэг компани. Тэдний гол харилцагчид нь CIA, FBI гэх мэт улсын томоохон байгууллагууд юм.
Хөрөнгө оруулалт: $1 тэрбум
Хөрөнгө оруулагч: Founders Fund, Tiger Global Management, Glynn Capital Management, Jeremy Stoppelman
CEO: Evan Spiegel
Үүсгэн байгуулагдсан он: 2012
Юу хийдэг: Зураг болон видео дээр төвлөрсөн мессежинг аппликейшн хөгжүүлдэг.
Хөрөнгө оруулалт: $648 сая
Хөрөнгө оруулагч: Yahoo, Kleiner Perkins, Benchmark Capital, Lightspeed Venture Partners, Coatue Management, SV Angel
CEO: Travis Kalanick
Үүсгэн байгуулагдсан он: 2009
Юу хийдэг: Uber бол такси дуудлагын апп. Маш ухаалаг бөгөөд өргөн хүрээг хамарсан үйлчилгээ.
Хөрөнгө оруулалт: $5.9 тэрбум
Хөрөнгө оруулагч: Benchmark Capital, Menlo Ventures, Google Ventures, KPCB
CEO: Jun Lei
Үүсгэн байгуулагдсан он: 2010
Юу хийдэг: Xiaomi бол Хятад улсын хамгийн том электрон бараа үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд гол төлөв ухаалаг утас үйлдвэрлэдэг. Тус компаний утаснууд нь Андройд үйлдлийн систем дээр суурилдаг. Хятад улсын Apple гээд хэлчхэд буруудахгүй байх.
Хөрөнгө оруулалт: $1.4 тэрбум
Хөрөнгө оруулагч: Digital Sky Technologies, Hopu Investment Management Company, DST Global, IDG Capital Partners, Qualcomm Ventures, Morningside Group
эх сурвалж: youngreader.mn