2011 оны судалгаагаар БНХАУ-д гурван жилийн хугацаанд тав хоногт нэг тэнгэр баганадсан барилга ашиглалтад орж байсан гэжээ. Энэ нь тус улсад 2008-2011 оны хооронд 200 гаруй барилга ашиглалтад орсон гэсэн үг юм.
“Broad групп” өмнө нь 30 давхар зочид буудлыг 15 хоногт барьж байсан туршлагатай
Тэгвэл өнөөдөр тэнд “Өдөрт гурван давхар” гэсэн жишиг тогтон барилга барьдаг болжээ. Gizmodo-гийн мэдээлснээр бүхэл бүтэн 57 давхар барилгыг 19 хоногт бүрэн дуусгасан байна.
Энэхүү барилга нь 800 орон сууц, 4000 хүний албан тасалгааг өөртөө багтаажээ. Хэдийгээр 220 давхар барихаар төлөвлөсөн байсан ч ойролцоох онгоцны буудлын аюулгүй байдлын улмаас 57 давхар болгох шийдвэр гаргасан аж.
Сонирхуулахад барилгыг барьсан компани болох “Broad групп” өмнө нь 30 давхар зочид буудлыг 15 хоногт барьж байсан туршлагатай юм байна. Ерөнхийдөө энэ барилга нь угсармал бөгөөд ихэнх хэсгийг тусгай үйлдвэрт үйлдвэрлэдэг аж.
Эх сурвалж: gogo.mn