Хэдхэн өдрийн өмнө Kickstarter дээр өмнөх амжилтаа эвдсэн Pebble хамгийн их хөрөнгө босгосон бүтээгдэхүүн болжээ.
Өнгөт дэлгэцтэйгээр хоёр сарын дараа худалдаанд гарах цагаа бүтээхэд Pebble 500,000 ам. доллар хэрэгтэй гэж байсан билээ. Тэд ердөө 17 минутад хүссэн мөнгөө босгосон бол одоо тэдний Kickstarter дээрх төсөл 14,8 сая ам. долларын хөрөнгө оруулалттай болжээ.
Ингэснээр бүх цагийн үеийн хамгийн их хөрөнгө босгож байсан “Cooler” гэх хөргүүрийн 13,2 сая ам. долларыг ардаа орхиж байна. Өнгөт бэхэн дэлгэцтэй шинэ Pebble цаг 199 ам. долларын үнэтэй худалдаанд гарах юм.