2015-03-10

Сайн шийдэл бүхэн энгийн байдаг

Сайн шийдэл бүхэн энгийн байдаг
Нэгэн шүдний ооны үйлдвэрт асуудал байнга гардаг байжээ. Тэд заримдаа дотроо оогүй хоосон хайрцаг хэрэглэгчдэд илгээдэг байв. Учир нь үйлдвэрлэлийн дамжлага нь ийм байхаар хийгдсэн бөгөөд үүнийг бүтээсэн мэргэжилтнүүдийн хэлснээр бүтээгдэхүүн ширхэг бүрийг 100% асуудалгүй гаргадаг байх нь маш хэцүү гэж тайлбарладаг байв.
Иймэрхүү бага зэрэг алдаатай үйлдвэрлэлд чанарын баталгаа шалгах автомат систем хэрэгтэй бөгөөд оо худалдан авч буй хэрэглэгчдээ алдахгүй байх нь хамгаас чухал аж. Үүнийг хэр чухал болохыг ойлгосон CEO бүх дээд менежерүүдийг цүглуулаад шинэ төсөл гаргажээ. Өөрсдийнх нь инженерүүд маш завгүй байсан тул, төслийг гадны инженерүүд хөлсөлж хэрэгжүүлэн, хоосон хайрцагны асуудлыг шийдэхээр болжээ.
Энэ төсөл бусад энгийн төслийн адил гуравдагч этгээд, төслийн санхүүжилт, гүйцэтгэгч байгууллага зэрэгт 8 сая долларыг зарцуулан 6 сарын дотор дуусав. Инженерүүдийн суулгасан сүүлийн үеийн нарийн үзүүлэлттэй жинлүүр нь гарч буй хайрцгуудыг жинлээд байх ёстой жингээс бага байвал сэрүүлэг дуугаран дохио өгдөг байв. Тэр тутамд нэг хүн дамжлагыг түр зогсоон асуудалтай хайрцгийг очиж унагаадаг болов.
Хэсэг хугацааны дараа үйлдвэрийн CEO төсвийн үр дүн гайхалтай сайн байхыг хараад баярлажээ. Нэг ч хоосон хайрцаг хэрэглэгч дээр очоогүй ба зах зээлд эзлэх хувь нь мөн дагаад өссөн байв. Тэрээр “Мөнгөө зөв зарцуулжээ” хэмээн өөртөө хэлэв. Статистикийг цааш нь сайн үзэхэд жинлүүрүүд өдөрт хэдэн арван хоосон хайрцаг илрүүлдэг байснаа 3 долоо хоногийн дараагаас нэг ч хоосон хайрцаг илрүүлээгүй байна. CEO үүнийг бичгийн алдаа гэж үзэн шалгуулж гэнэ. Нөгөө инженерүүд ирж үзээд ямар нэг алдаа байхгүйг хэлжээ. Бүх хайрцгууд дамжлагаас оотой гарч байсан ба жинлүүр ямар ч гологдол илрүүлэхээ больсон байлаа.
Үүнийг гайхсан CEO жинлүүртэй хамгийн сүүлийн хэсэгт очиж үзжээ. Жинлүүрээс ердөө хэдхэн метрийн өмнө шугаман дээр 20 долларын үнэтэй нэг сэнс бүх хоосон хайрцгуудыг үлээж сав уруу унагааж байв. “Нэг залуу энэ сэнсийг тавьсан юм, учир нь сэрүүлэг дуугарах тутамд нааш ирэхээс залхсан байх.” гэж нэг ажилчин нь хэлэв.
Асуудлыг шийдэхэд хамгийн энгийн хялбар шийдлийг олж харахгүй байх явдал тохиолддог нь үнэн.
Гэвч асуудал болгонд тохирсон төгс шийдэл байдаг бөгөөд түүнийг олж чаддаг нь л амжилтад хүрдэг.
Эх сурвалж: http://www.youngreader.mn/ 

About Us

Recent

Random