Гайя Кавасаки: Хэн ч Стив Жобс шиг амжилттай бизнесээ эхлүүлэх талаар танд зөвлөж чадахгүй. Би Apple-ын Macintosh-ын хэсэгт ажиллаж байсан үеээ маш их нэр төрийн хэрэг мөн онцгой боломж байсан гэж боддог. Түүнтэй хамт байсан болон түүнээс хойших хугацаанд би амжилттай бизнесээ эхлүүлэхэд дараах 5 зүйлсэд анхаарах хэрэгтэйг түүнээс суралцсан юм.
1. Хэрэглэгч өөртөө хэрэгцээтэй байгаа зүйлээ мэддэггүй
Тэд зөвхөн хүсэж буй зүйлээ л хэлж чаддаг. Энэ нь ихэвчлэн хурдан, чанартай мөн хямд л гэсэн ерөнхий хүрээнд хязгаарлагддаг. 1980 оны үеийн Apple-ын хэрэглэгчид шинээр гарах гэж буй Apple 2-ыг хурдан, чанартай, хямд үнэтэй байгаасай гэж хүсэж байсан ч хэн нь ч Macintosh-ын талаар төсөөлж чаддаггүй байсан. Жинхэнэ энтрепренерүүд үргэлж хэрэглэгчийнхээ төсөөлж чадахгүй зүйлсийг бий болгож тэдэнд бэлэг барьж байдаг.
2. Мэргэжилтнүүд чамд юу хийхийг чинь зааж өгөхгүй
Мэргэжилтнүүд тухайн нөхцөл байдалд яг юу болохгүй байгааг маш сайн анзаарч танд зөвлөж чадна. Гол нь тэд яаж тэрийг засах талаар нэг ч үгийг танд хэлж чадахгүй. Яагаад гэвэл тэд ч бас хэрэглэгч. Та болохгүй зүйлсийг анзаарсан бол одоо тэр таны тоглолт хийх талбар.
3. Үйл хөдлөлийг урьдчилан хар
1830 оны үед мөс борлуулагчид мөсний үйлдвэрүүдэд даруулан зах зээлээс шахагдан гарч байсан. Харин 1850-иад онд мөсний үйлдвэрүүд хөргөгч үйлдвэрлэгч компаниудад шахагдан зах зээлээс гарсан. Чи үнэхээр жинхэнэ энтрепренер мөн бол одоо болж буй нөхцөл байдал дээр бус ирээдүйд болох нөхцөл байдал дээр тоглолт хийж дараагийн үеийг тодорхойлогч байх хэрэгтэй. Учир нь юмс хаашаа ч өөрчлөгдөж болно.
4. Интерфейс, дизайнд анхаар
Энэ тийм ч чухал зүйл биш юм шиг санагдаж магадгүй. Гэвч ихэнхи амжилттай стартапууд үүнд анхаарал ихээр хандуулах болсон. Учир нь энэ бол хэрэглэгчид таны бүтээгдэхүүний талаар хамгийн анхны мэдээллийг өгөх маш чухал зүйл. Зөвхөн энгийн ажиллагаатай байх нь хангалттай байдлыг үргэлж бий болгож чадахгүй. Тиймээс хүний таван мэдрэхүйг зэрэг цочоох төгс дизайныг бүтээгдэхүүндээ шингээх хэрэгтэй.
5. Үнэ цэнэ бол үнэ биш
Үнэ бол зөвхөн цаасан дээр бичсэн тоо юм. Харин үнэ цэнэ бол бүтээгдэхүүний зардал, үр ашгийн нэгдэл юм. Ихэнхи үнэтэй бүтээгдэхүүн үнэ цэнэтэй байж чаддаг. Учир нь тэрхүү үнэ цэнийг бий болгохын тулд хэрэглэгчид төвлөрсөн маш сайн сургалт, судалгаа, тест болон бүтээгдэхүүнд төвлөрсөн маш их зардал, цаг хугацааг зарцуулдаг. Үнэд анхаарал бүү хандуул. Харин үнэ цэнийг хэрэглэгчид хүргэж, мэдрүүлэхэд анхаарлаа хандуул.
Эцэст нь: Стив Жобс зарим зүйлсийг хүн харж байж л итгэдэг гэж үргэлж хэлдэг байсан. Учир нь эргэлзээн дунд байгаа хүн зөвхөн тэрхүү эргэлзээг нь арилгасан зүйлийг харуулахаас нааш тухайн зүйлд итгэдэггүй. Хэрэв та энтрепренер болохоор шийдсэн бол өөрийн санаандаа итгэлтэй байх хэрэгтэй. Энэ л дэлхийн хүн төрөлхтөн өөрчлөлтийг хүлээж байхад хийсэн СтивЖобсын өөрчлөлтийн шалтгаан юм.
Тэд харахаас нааш юу хүсэж буйгаа мэддэггүй юм.
Эх сурвалж: http://www.youngreader.mn/