2015-03-03

Дурын камераар өндөр нягтралтай дүрсийг шууд дамжуулна






2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Livestream компани өнөөдөр “Broadcaster mini” шууд дамжуулах төхөөрөмжөө танилцууллаа. Энэхүү дамжуулагч HDMI оролттой ямар ч камертай хослон ажиллах бөгөөд Wi-Fi-ын тусламжтай 1080 пиксел нягтралтай дүрсийг таны “Livestream” хаяг руу шууд дамжуулах аж.






Анх гурван жилийн өмнө худалдаанд гарсан “Broadcaster” дамжуулагчийн шинэ загвар нь ердөө 2,8-ийг харьцах нь 2 инчийн хэмжээтэй бөгөөд өмнөх загвараасаа гурав дахин жижиг болжээ. Дүрс дамжуулах хурд нь 2,3Mbps-ээс 4Mbps-ийн хооронд хэлбэлзэнэ.


Түүнчлэн энгийн хуруу зайны оронд дотроо дахин цэнэглэдэг зай хураагууртай болжээ. Компанийн тайлбарласнаар зай хураагуур нь хоёроос гурван цаг цэнэгээ барих бөгөөд энгийн USB холболтоор тогонд залгах аж.






Livestream “Бид аливаа үйл явдалд биеэр оролцож чадахгүй хэнд ч болов туслахыг хүссэн юм. Тэд бусдын тусламжтай хуримд явж, илтгэл үзэж, спортын тэмцээнийг дэргэдээс нь харна” гэжээ.


Компани гэхдээ нэг биш хоёр төхөөрөмж худалдаанд гаргана. Mini загвар нь 295 ам. долларын үнэтэй байх бол Broadcaster Pro гэх дэвшилтэт загвар нь илүү жижиг хэмжээтэй бөгөөд LED дэлгэцтэй, дууны оролттой, 495 ам. долларын үнэтэй аж.


Хоёр төхөөрөмж Андроид болон iOS үйлдлийн системтэй утсыг дэмжин ажиллана.


Эх сурвалж:

About Us

Recent

Random