-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Үйл ажиллагаагаа эхлээд дөнгөж таван жил өнгөрч байгаа ч Xiaomi Хятадын хамгийн том технологийн компаниудын нэг болж чаджээ. Юу гэхээр тэдний бүтээгдэхүүн дэлхий дээрх долоон хүн тутмын нэгний хэрэглээ болж байна./Бараг л/
Ингээд харахаар 5 мегапиксел камертай 1080 пиксел чанартайгаар 30 fps хурдаар дүрс бичдэг GoPro Hero камераас цаасан дээр бол хэд дахин илүү хүчтэй аж
Тэгвэл тэд энэ удаад зөвхөн утас үйлдвэрлэдэг “жижиг гар” биш гэдгээ илэрхийлж Барселон хотноо болж байгаа “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015” дээр GoPro-той адилхан камераа танилцууллаа.
GoPro Hero камер хамгийн хямд нь 130 орчим ам. долларын үнэтэй худалдаанд гарсан бол Xiaomi-гийн “Yi камер” 399 юань буюу 64 ам. долларын үнэтэй аж. Гэхдээ нэг зүйлийг сануулахад зөвхөн mi.com сайтаас худалдан авч болох энэ камерыг “Xiaoyi” гэх хамтрагч нь бүтээжээ.
“Yi камер” 1080 пикселийн чанартайгаар секундэд 60 fps хурдтай дүрс бичих бөгөөд 16 мегапикселийн камер нь Sony-ийн “Exmor R BSI CMOS” гэх дүрс мэдрэгчтэй юм байна.
Ингээд харахаар 5 мегапиксел камертай 1080 пиксел чанартайгаар 30 fps хурдаар дүрс бичдэг GoPro Hero камераас цаасан дээр бол хэд дахин илүү хүчтэй аж.
Зөвхөн үүгээр ч зогсохгүй 64GB санах ой, 72 грамм жинтэй гээд олон зүйлээр илүү төдийгүй GoPro Hero-той адил 40 метрийн усны гүнд торохгүй ажиллана гэж байна.
Аялалд зориулсан 80 ам. долларын багц “Yi камер” селфи саваатай байх юм. Өнгөрсөн онд компанийн танилцуулж байсан агаар цэвэршүүлэгч, цусны шинжилгээ авах төхөөрөмжүүдийн адил энэ камерыг та гар утсаараа удирдаж болно.
Xiaomi-гийн нэг авууштай чанар нь зүгээр ч нэг дэлхийд танигдсан брендүүдийг хуулахдаа биш юм. Харин тэд интернетэд холбогдсон төхөөрөмжүүдийн дундаас оройд нь гарахыг хүсэж байна.
Жишээ нь ихэнх компаниуд төхөөрөмжөө борлуулж түүнээсээ ашгаа олохыг чухалчилдаг байхад, үзүүлэлтээр хувь илүү Xiaomi-гийн бүтээгдэхүүн үргэлж бусдаас хямд байдаг. Үүний гол шалтгаан нь компани нэг бүтээгдэхүүнээр биш олон бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг татаж ингэснээр ашиг олохыг эрмэлзэж байна.
Үнэндээ энэ нь ч амжилтад хүрч байгааг бид өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд хангалттай харлаа. Дэлхийн хамгийн том зах зээлүүдийг бага багаар эзэлж байгаа тэд Энэтхэгийг өөрсдийн болгосон цагт бусад технологийн аваргуудтай нэг их зовохгүйгээр өрсөлдөх болов уу.
Эх сурвалж: gogo.mn