2015-03-14

Энтрепренер болоход тулгардаг 6 үнэн

Энтрепренер болоход тулгардаг 6 үнэн
Энтрепренер хүн болгонд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн байдаг. Энтрепренер болохыг зорьж буй хүн болгон өөрийн том мөрөөдөлдөө хүрэх эрх чөлөө, өөрийн ертөнцийг бүтээх сэтгэл, тухайн салбартаа өөр ямар ч хүнээс илүү зүйлийг хийж түүхэнд нэрээ үлдээх тухай боддог.
Мэдээж энэ бүхэн боломжтой зүйл. Энтрепренер байх нь зугаатай, сонирхолтой, эрх чөлөөтэй байна. Гэвч энэ бүхний ард тэр болгон яригдахыг хүсдэггүй үнэн байдаг. Энтрепренер байх нь магадгүй хатуу ширүүн давааг давах, сэтгэлээр унах, хүнд хэцүү нөхцөлд байлгаж болно. Бид таныг сэтгэлийн хаттай, няцашгүй гэдэгт найдаж байна. Учир нь энэ танд хэрэг болно.
Ингээд танд энтрепренер болоход тулгардаг 6 хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэнг хүргэе.


1. Та өөрөө өөртөө эзэн байж чадахгүй.
Та бусад бүх энтрепренерүүдийн адил эзэн байхыг хүснэ. Гэвч бодит байдал дээр нэг ч энтрепренер эзэн байдаггүй. Таны удирдаж буй компанид хэдэн арав, хэдэн зуун ажилчид, борлуулагчид, менежерүүд байна. Тэд таны дарга юм.
Амжилттай яваа бизнесүүдийн ихэнх нь тухайн бизнесийг оршин тогтноход, үйл ажиллагаагаа явуулахад хүргэж буй хүмүүсийн үгийг сонссоноор бүтдэг. Таны ажилтан таныг “Даргаа” гэж дуудах үед та “баг хамт олон таныг удирдаж байгаа” гэдгийг санах хэрэгтэй. Та бол тэдний ажилтан, хөлгийг залж байгаа нэг ажилтанд туслах хэдэн зуун дарга байх болно.
2. Та хамгийн их цалинг авч чадахгүй.
Ихэнх шинэ энтрепренерүүд маш их хэмжээний мөнгийг олно гэсэн том зорилготой байдаг. Мэдээж ихэнх нь зорилгодоо хүрнэ. Гэхдээ энэ зорилгодоо хүрэхийн тулд та хэдэн жил хэдэн арван жилийг ч зарцуулж болно. Агуу том компанийг байгуулахын тулд танд маш чадварлаг ажилчин, борлуулагч, менежер хэрэгтэй. Үүний тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардана.
Энтрепренер байна гэдэг нь таны компанийг дараачийн төвшинд хүргэх хэн нэгнийг олоход түүнийг ажилд авахын тулд өөрийн цалинг орхих хамгийн эхний хүн та байх ёстой. Та өөрийн бизнесийн өсөлт, дэвшилт, амжилтад хүргэхийг юунаас ч илүү хүснэ. Үүний тулд танаас зардал гарсан ч хамаагүй.
Эцэст нь та бүхнээ зориулж, өөрийн гэртээ баяртайгаар 1000₮-ийн бэлэн гоймон идсэнээр өөрийн зорилгодоо хүрэхэд туслах хэн нэгнийг ажилдаа авна. Агуу энтрепренерүүд илүү сайхан маргаашийн төлөө өнөөдрийг золиосолдог.
3. Ажил амьдралын тэнцвэрийг хадгалах нь боломжгүй зүйл.
Өөрийн бизнесийг босгох үе шатанд ажил амьдралын тэнцвэрийг хадгалах гэж оролдох нь маш хэцүү байх болно. Учир нь ажил таны амьдрал болсон байна. Та гэртээ, амралтад эсвэл хүүхдийнхээ тэмцээнийг үзэх гээд бүх үед өөрийн бизнесээ бодно. Та шөнө дунд гэнэт сэрэн илүү боломж уруу хурдан орох тухай эсвэл тодорхой нэг ажлыг илүү сайн хийх тухай ч бодож болно.
Бизнесээ босгоход ажлын 5 өдрийн 9 цаг гэж хэзээ ч байхгүй. Зөвхөн 7 хоногийн 24 цаг л байна.
4. Таныг араас тань дэмжих баг.
Томоохон компаниуд чадварлаг ажилчин, бага хамт олон болон маш сайн системээс бүрддэг. Харин агуу энтрепренерүүд оффисоос гадна маш сайн дэмжлэг үзүүлэх хамт олонтой байдаг: гэр бүл, үр хүүхэд болон найз нөхөд. Хэрвээ та бизнес эрхлэх, энтрепренер болохыг зорьж байгаа бол таны гэр бүл таны зорилгыг 100% дэмждэг байх хэрэгтэй, үгүй бол та л шаналах болно.
Таны босгосон хамгийн том эзэнт гүрэн бол таныг дэмжиж буй гэр бүл болон найз нөхөд юм. Таны энэ их ажлыг хийж бүтээхэд туслах суурь бол таныг 7 хоногийн турш дуудлага хүлээн авч, орой болгон ажил дээрээ өнжсөн ч таныг ойлгох гэр бүл чинь байх болно. Энэ бүх хугацаанд танд болон танай гэр бүлд тодорхой хэмжээний золиос заавал гарах болно.
5. Хэн нэгэн танд дургүй байх болно.
Та хэчнээн их томорч дэвшинэ, тэр хэмжээгээрээ их дайсантай байх болно. Ихэнх энтрепрерүүдийн хувьд үүнийг ухаарах нь маш хэцүү байдаг. Таны эргэн тойронд таны бодож байгаа зүйл, гаргасан шийдвэр, явж буй чиглэлд тань таалагдахгүй маш олон хүн байна. Мэдээж энэ нь таныг ямар ч дэмжигчгүй байна гэсэн үг биш юм. Зарим энтрепренерүүдийн хувьд энэ нь шантрах шалтгаан ч болдог.
Та байгуулсан компанидаа өөрийн амьдралынхаа ихэнх цагийг зарцуулах болно. Заримдаа та өөрийн компанидаа ашигтай болов ч ажилчдад тааламжгүй байх шийдвэр гаргана. Эсвэл ажилчдад таатай байсан ч хэсэн бүлэг хүмүүс санал нийлэхгүй байх тохиолдол гарна. Зардлаа багасгахын тулд эсвэл шинэ техник технологи нэвтрүүлэхэд ажилчдаа цомхотгоно. Энэ бүх тохиолдолд танд дургүй хүмүүсийн тоо нэмэгдсээр л байх болно.
6. Төсөөллийн асуудал
Хэдий таны бизнес тааруухан ажиллаж байлаа ч амжилтад хүрсэн юм шиг бай. Таны төсөөлөл бодит байдлаас илүү том асуудал юм. Таны гаргасан шийдвэр, брендийн шинэчлэлд үл итгэсэн, муугаар бодсон хүмүүс зөндөө байна. Гол нь та гаргасан шийдвэртээ эзэн байж, ирээдүйгээ сайнаар төсөөлөн, түүнийхээ төлөө зүтгэх нь чухал.
Танд хүрээлэн буй орчиндоо бүх зүйл зүгээр гэж хэлэхийн тулд байгаа бүхнээ ашиглан хүчээр инээх өдөр зөндөө таарах болно. Ирээдүйд та өглөөг инээмсэглэл дүүрэн сэрээд, үнэхээр бүх зүйл зүгээр байх болно гэдэгт итгэлтэй байна.

About Us

Recent

Random