2003 онд анх худалдаанд гарч байсан хямд үнэтэй Nokia 1100 гэдэг утсыг та сайн санаж байгаа байх. Тэгвэл ирэх жилээс Nokia 1100-ын Андроид үйлдлийн системтэй, дөрвөн цөмт процессортой загвар худалдаанд гарах гэж байна.
Nokia компани 2016 оны дөрөвдүгээр улирал хүртэл шинэ ухаалаг утас танилцуулах, худалдаанд гаргах эрхгүй
Microsoft-той хийсэн гэрээний дагуу Nokia компани 2016 оны дөрөвдүгээр улирал хүртэл шинэ ухаалаг утас танилцуулах, худалдаанд гаргах эрхгүй. Гэхдээ тэд аль хэдийнэ шинэ утсаа туршаад эхэлжээ.
Магадгүй арав гаруй жилийн өмнө гарч байсан 1100 загварын нэрийг өгөх нь хөгжилтэй гэж хэн нэгэн бодсон байх. Тэгвэл тэдний бүтээж байгаа утас өнөөдөр зах зээл дээр гарч байгаа ухаалаг утаснуудын адил Андроид 5,0 үйлдлийн системтэй бөгөөд 1,3GHz-ийн дөрвөн цөмт процессортой байх аж.
Харин дэлгэц нь 720 х 1280 пиксел нягтралтай, 8 мегапикселийн камертай, 1080 пиксел HD бичлэг хийж, 30 fps хурдаар тоглуулж чадна гэх мэт үзүүлэлттэй. Харин үүнээс өөр мэдээлэл хараахан гараагүйн дээр дөнгөж туршилт эхэлж байгаа энэ утас худалдаанд гарахдаа зарим үзүүлэлт нь өөрчлөгдөж магадгүй юм.
Эх сурвалж: www.gogo.mn