Google компани өнөөдөр өөрсдийн албан ёсны блог дээр Андроид 5,1-ийг гаргаж байгаа тухай мэдэгдлээ.
Энэхүү шинэчлэлт нь хэд хэдэн алдаа засаж “Төхөөрөмж хамгаалах” нь буюу хулгайд алдсан, алга болгосон утсыг алсын зайнаас олох горимтой болжээ. Түүнчлэн Nexus 6 мэтийн утсанд тохирох “Өндөр нягтралтай дуудлага” дэмждэг болсон байна.
Ингэснээр Lollipop үйлдлийн системийг хос симтэй утас ч ашиглаж болохоор болж байгаа бөгөөд Wi-Fi, Bluetooth-ээ асаахад илүү хялбар болжээ. Хэрвээ та Nexus 6 барьдаг бол нэг их удахгүй шинэчилж болох нь.
“Төхөөрөмж хамгаалах” гэдэг горим нь ерөнхийдөө Apple-ийн “ID Lock”-той адилхан болжээ. Та заавал өөрийн Google хаягаар утсаа ажиллуулах бөгөөд таны утсыг авсан этгээд “factory reset” хийсэн байсан ч нэмэргүй аж.
Эх сурвалж: gogo.mn