Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барселонын Mobile World Congress 2015 үзэсгэлэн энэ сарын хоёрноос тавны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.'
Тус үзэсгэлэнд дэлхийд тэргүүлэгч улс үндэстэн дамнасан, мэдээлэл холбооны салбарын корпорациуд оролцдогоороо онцлог.
ZTE корпораци MWC2015-д өөрсдийн мэдээлэл харилцаа холбооны шинэ шийдлүүд болон ухаалаг гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжүүдээ танилцуулсан байна. Эдгээрээс хамгийн онцлог бүтээгдэхүүн нь ZTE Smart Projector (Spro) байсан ба зохион байгуулагчдаас “Хамгийн сайн хэрэглэгчийн хөдөлгөөнт электрон төхөөрөмж” шагналыг хүртсэн байна.
ZTE Spro нь дэлхийн анхын all-in-one ухаалаг зөөврийн проектор юм. Уг төхөөрөмж нь нэгэн зэрэг найман хэрэглэгч 4G LTE-н хурдаар WiFi технологи ашиглан холбогдох боломжтой.
ZTE УХААЛАГ ПРОЕКТОР SPRO
ZTE УХААЛАГ ПРОЕКТОР SPRO
Мөн Android үйлдлийн системтэй уг ухаалаг проектор нь өөр дээрээ хатуу дисктэйгээс гадна нэмэлт Micro SD болон USB оролтуудтай ба 120 инч тусгалын хэмжээтэйгээр дүрс болон видеог олон төрлийн хэрэглэгчийн төхөөрөмжөөс үзүүлэх боломжтой.
Шүүгчдийн дүгнэлтээр ZTE Spro нь биснесийн байгууллагууд болон хувь хэрэглэгчдийн аль алинд нь төгс зохицох бүтээгдэхүүн болж, хөдөлгөөнт сүлжээнд ажиллах боломжтой, авч явахад хялбар гэдгээрээ өндөр үнэлгээ авч тус шагналыг хүртсэн байна.
эх сурвалж: gogo.mn