2015-03-11

Амжилтанд тань саад хийх 3 муу зуршил

Амжилтанд тань саад хийх 3 муу зуршил
Ямар ч хүнд амжилтанд хүрэх боломж нь бүрэн нээлттэй байдаг. Гэвч тэрхүү боломжоо өөрт байгаа муу зуршлаасаа болж ашиглаж чадахгүй алдана гэдэг бол үнэхээр харамсмаар зүйл. Танд эдгээр муу зуршил бий бол аль болох энэхүү зуршлаа хурдан засахыг зөвлөе. Хэрэв тэгж чадахгүй бол та үргэлжлүүлэн амжилтаа мөрөөдсөөр байх болно.


1. Хойшлуулах
Энэ бол Монголчууд бидэнд тулгардаг хамгийн том муу зуршлын нэг. Зарим нь үүнийгээ олон ажил зэрэг хийж их зүйл амжуулж буй мэт бодож эндүүрдэг бол үлдсэн нь ажлаа хойшлуулснаар ирээдүйд илүү их ачаа нэмэгдүүлэхээ мэддэг ч үүнийгээ үл тоодог. Ямар хүн амжилтанд хүрдэг вэ? Мэдээж бүтээмж өндөртэй хүн. Харин бүтээмж өндөртэй хүн гэдэг бол олон юм зэрэг амжуулсан бус ердөө цагийн юмыг цаг  нь хийсэн л хүн байдаг.
2. Цааргалах
Хэн нэгэн өмнө нь огт хийж байгаагүй ажил гарвал түүнээс цааргалж, дургүйцэж эхэлдэг. Учир нь шинэ ажил, шинэ эрсдэлийг дагуулдаг. Та үнэхээр амжилтанд хүрэхийг хүсэж байгаа эрсдэлийг давж чаддаг байх хэрэгтэй. Шинэ ажлаас бий болж буй эрсдэлийн шагнал бол хамгийн гайхалтай зүйл байдаг. Бид түүнийг ТУРШЛАГА хэмээн нэрлэдэг. Одооноос та нэг зүйлийг сайн санаж байх хэрэгтэй. Үүнийг хийхээс би цааргалснаар шинэ зүйл сурах  боломжоо үгүй хийнэ.
3. Буруутгах
Бидний дунд байдаг нийтлэг алдаа бол энэ. Бид үргэлж ямар нэгэн алдаа гаргасан бол түүнээсбуруутан хайж эхэлдэг. Харамсалтай нь хайж байгаа буруутан нь өөрөө бус өөр нэгэн мэт ханддаг. Алдааг бусдаас хайна гэдэг бол хамгийн их цаг зарсан, үр дүнгүй ажил. Угаас та эцсийн эцэст дэмий зүйлд цагаа зарцуулсаар байгаад амжилтаа хойш нь татсанаа ойлгож эхэлнэ. Үүний оронд үнэхээр буруутан хэрэгтэй бол тэр нь би, би юу нь дээр алдсан бэ? гэдэг дээр илүү ихээр төвлөрч,  дараагийн удаад давтаж болохгүй гэдгийг ойлгох нь хамгийн чухал.
Алдаагаа ухаарна, алдаанаасаа суралцана гэдэг бол маш том чадвар.
Яг  одооноос муу зуршлаа зас, эсвэл яг одоо муу зуршилтайгаа эвлэр.

эх сурвалж: www.youngreader.mn

About Us

Recent

Random