-
- Таны энэ өдрийн амгаланг айлтгаж, Болор толийн олон жил хүлээлгэсэн шинэ хувилбараа танд өргөн барья.Тус толь бичиг нь монголчуудын маань хамгийн дуртай хэрэглэдэг, өдөр тутмын туслагч болсонд бид таатай байдаг бөгөөд монгол түмэндээ бага ч болов оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа гэдэгт итгэж байна.Шинэ хувилбарын хамгийн гол онцлог нь бид монгол бичгээ сууриар нь дэмжлээ. Монгол бичгээр та үг хайж үзэж болох бөгөөд тус вэб сайтыг монгол бичгээрээ ашиглах боломжтой. Энэ утгаараа тус бичиг маань монгол туургатан түмэндээ ач тусаа өгөх болов уу гэж итгэж байна. Цаашид буриад, халимаг бичгүүдийг ч нэмэх бүрэн боломж бүрдсэн бөгөөд тус ажилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүмүүс info@bolorsoft.com хаягаар бидэнтэй холбоо барьж болно.Дараагийн нэг томоохон онцлог нь Герман-Монгол, Солонгос-Монгол, Япон-Монгол толь бичгүүд анхан шатны байдлаар нэмэгдлээ. Үгийн сангийн хувьд ойрын хугацаанд хэд хэдэн дорвитой шинэчлэл хийгдэнэ. Одоогоор Англи 453059 Герман 46653, Солонгос 27203, Япон 20962 гэсэн үгийн сантай байна.Мөн хэрэглээ талаасаа хэрэглэгч өөрийн хайлтын түүхээ харахаас эхлээд хувийн үгийн сангаа үүсгэж удирдах боломжтой боллоо.Цаашид хэрэглэгч та бүхэнтэйгээ илүү ойр ажиллах орчин бүрдүүлэхээр бид чармайн ажиллаж байна. Шинэ хувилбар маань одоохондоо бүрэн тогтвортой болж чадаагүй байгаа тул мэр сэр асуудал гарч болох бөгөөд тэр бүрд та бүхэн гарсан хүндрэл бэрхшээлээ info@bolorsoft.com хаягаар илгээхийг хүсье. Мөн бид багагүй хугацаанд хуучин хувилбараа давхар http://old.bolor-toli.com хаягт ажиллуулахаар шийдлээ.хүндэтгэсэн,Болорсофт ХХК хамт олон
2015-03-13
Эргэцүүлэх !?!
New
Болор толь шинэчлэгдлээ
Болор толь шинэчлэгдлээ
Reviewed by Unknown
on
08:59
Rating: 5