2015-08-04

Юнител группын захирал Г.Болдын ОНЦЛОХ 11 ЭШЛЭЛ


Эрдэмт ТББ-ын зохион байгуулдаг “Өглөөний уулзалт” 11-дэх удаагаа зохион байгуулагдлаа. Уулзалтын зочноор Юнител группын тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Болд оролцож, “Маркетинг менежмент ба брэндинг” гэсэн сэдвээр ярьсан юм. Тус уулзалтанд нийт 80 гаруй идэвхтэй залуус оролцлоо. Ингээд уг уулзалт дээр Г.Болд захирлын залууст хэлсэн үгүүдээс онцлох 11 эшлэлийг хүргэж байна.
  1. Би өөрийгөө ПРАКТИК хүн гэж тодорхойлох дуртай.
  2. МАРКЕТИНГ бол зах зээлийг байлдан дагуулах урлаг юм.
  3. Хүн далд ухамсраараа СОНГОЛТ хийдэг.
  4. Хоёр удаа дарааллаад ТИЙМ гэж хэлсэн хүн гурав дах удаагаа ТИЙМ гэж хэлэх амархан.
  5. Маркетингийн хүн МЭРГЭН БУУЧ байх ёстой. ы
  6. APPLE брэндийн нууц нь хэрэглэгчийн хүсэл хэрэгцээг урьдчилан тааварлаж мэдээд, үүнийгээ хийсэнд байдаг.
  7. БРЭНДИНГ гэдэг бол тодорхой юмс үзэгдэл, бараа үйлчилгээ, нэр тэмдэг, хувь хүн хуулийн этгээд, тодорхой нэг бүтээлийн талаар бусдад бий болж байгаа төсөөлөл буюу тэдний оюун ухаан дах байршил юм.
  8. Брэндэд нэгэн чухал зарчим байдаг нь брэндийн ГАДААД БАЙДАЛ нь ДОТООД МӨН ЧАНАРтайгаа үргэлж нийцэж байх ёстой гэсэн зарчим юм.
  9. БРЭНД нь хэрэглэгчдийн итгэлийг даадаг, тэдний ажлыг хөнгөвчилдөг байх ёстой. Мөн хэрэглэгч энэхүү брэндийг хэрэглэдэгээрээ БАХАРХДАГ байх ёстой.
10. Брэнд хамгийн гол нь ҮНЭ ЦЭНЭТЭЙ байх ёстой.
11. Товчхондоо БРЭНД гэдэг бол АМЛАЛТ юм.
Өглөөний уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/erdemtei
www.twitter.com/erdemtei гэсэн хаягаар авах боломжтой
Эх сурвал: startup.mn

About Us

Recent

Random