2015-08-06

Шинэ энтрэпрэноруудад өгөх 21 ЗӨВЛӨГӨӨ

20150126164128-blackjack
Entrepreneur сэтгүүлийн нийтлэлч, энтрэпрэнор Andrew Medal-ийн шинэ энртэпрэноруудад өгөх 21 ЗӨВЛӨГӨӨГ хүргэж байна.

1. Эрсдэлтэй алхам хий

Хэрвээ амжилттай байвал түүнээс авах баяр хөөр, догдлол нь энтрэпрэнор байхын хамгийн гоё зүйлүүдийн нэг юм.

2. Quora дээрх асуултанд хариул

Энэ нь таны туршлага, мэдлэг бас ухааныг нэмэхэд тусалдаг. Заримдаа өмнөх хариултуудаа дахин уншиж өөрийгөө хувь хүн болоод мэргэжлийн хувьд хэр өсөж дэвшсэнээ харахад тааламжтай байх болно.

3. Хүн болгон руу имэйл явуул.

4. Шинэ санаануудаа тэмдэглэж, дэвтэр хөтөл

Шинэ санаанууд бол хамгийн чухал зүйл биш гэж, ихэвчлэн шинэ санаа сэдэж үзээгүй хүмүүс хэлдэг. Тэр хүмүүсийн үгийг сонсох хэрэггүй. Би орой болгон дэвтэртээ 10-н шинэ санаа бичдэг.

5. Өөрөөсөө илүү хүмүүстэй танилын хүрээгээ тэл

Энэ нь танд мэнтортой болох боломж олгохоос гадна, (мэдээж) танилын хүрээгээ нэмэгдүүлэхэд тусална. Мөн амжилттай яваа бусад хүмүүсээс суралцах боломж олгоно.

6. Өөртэйгөө ижил төвшний хүмүүстэй танилын хүрээгээ тэл
Таны насны хүмүүс, тантай үргэлж л хамт байх болно. Тэдэнтэй танилцаж, тэднээс суралц.

7. Өөрөөсөө бага туршлагатай хүмүүстэй танилын хүрээгээ тэл

Хэдийгээр та энтрэпрэнор болоод нэг сар болж байгаа ч, дөнгөж энтрэпрэнор болоод нэг хонож байгаа хүмүүс байдаг. Тэр хүмүүст мэдлэг, туршлагаасаа хуваалц.

8. Зөвлөгөө ав

Зөв зөвлөгөө авна гэдэг нь таны бизнест болоод амьдралд тань чухал.

9. Бусдын зөвлөгөөг битгий сонс

Бүх зөвлөгөөнүүдийг битгий сонс. Авах зүйлийг нь авч, хаях зүйлийг нь хаяж байх хэрэгтэй.

10. Дуртай хүмүүстэйгээ хамтарч ажилла

Энэ бол маш чухал. Хэрвээ та дуртай хүмүүстэйгээ хамт ажиллахгүй бол хэзээ ч өөрийнхөө бүх бололцоог дайчилж чадахгүй.

11. Ганцаараа байх цаг гарга

Ганцаараа байх цаг гаргаж, өрөөндөө өдөр шөнөгүй сууж ажиллах нь амархан. Шаргуу ажиллахаас дутахгүй чухал зүйл бол ганцаараа сууж ажиллах юм. Тархиа амраах хэрэгтэй. Ганцаараа байх нь тархиа амрааж, асуудлыг шийдэх шийдлийг олоход тусалдаг. Энэ магадгүй таны сурах ёстой хамгийн чухал зүйл юм.

12. Өөрийгөө брэнд болго

Юу ч хийдэг бай, өөрийгөө брэнд болгох нь хамгийн чухал. Энтрэпрэнор хүний хамгийн чухал хамгаалалт бол өөрийгөө брэнд болгосон байдал юм.

13. Дасгал хий

Миний мэнторуудын нэг өөрийнхөө бизнесийг Ричард Брансонд зарсан юм. Энтрэпрэнор хүнд өгөх хамгийн чухал зөвлөгөө юу вэ гэж түүнээс асуухад тэрээр “Таны эрүүл мэнд бол хамгийн чухал хөрөнгө юм. Магадгүй дэлхий дээрх хамгийн амжилттай хүн болж болох хэдий ч, эрүүл л биш бол энэ амжилт чинь хамаагүй” гэж хэлсэн.Өдөр бүр би фитнест явах цаг өөртөө гаргадаг.

14. Өдөр бүр суралц

Энтрэпрэноршип бол асуудлыг шийдэх явцдаа суралцахыг хэлдэг. Шинэ зүйл суралцах нь сэтгэл хөдөлгөм байдаг ба энтрэпрэнор бид нар өдөр бүр шинэ зүйл сурах ёстой. Энэ бол энтрэпрэноршипийн бэлэг юм.

15. Сурсан зүйлээ бич

Өдөр бүр сурсан зүйлээ бичих нь маш чухал. Бусад өдрүүдээ бодвол хүнд өдөр тохиолдох хэдий ч, сэтгэлээр унасан үедээ бичсэн тэмдэглэлүүдээ унших нь танд эрч хүч өгнө.

16. LinkedIn ашигла

ЛинкэдИн бол маш сайн бизнесийн хэрэгсэл. Та бараг л хүн бүхэнтэй холбогдож, блогийг нь уншиж, өөрийнхөө гаргасан амжилтуудаа хуваалцаж болно.

17. Юм болгоныг унш

Блог, сонин, сэтгүүл бас ном уншихад цаг гарга. Өөрийн бизнестээ холбоотой бас холбоогүй, уран зохиолын болон уран зохиолын бус номнууд унш. Юм болгоныг унших нь таныг ухаантай, соёлтой, сэтгэл татам харагдуулдаг.

18. Эрүүл хоол хэрэглэ

Хоол бол таны биеийн энэргийн эх үүсвэр юм. Хэрвээ та эрүүл бус хоолловол, эрч хүчээ алдана.

19. Цагийн ажил хий

Хэрвээ та стартапаасаа тогтмол орлого олж эхлээгүй байгаа бол, хуримтлуулсан хадгаламжтай байсан ч хамаагүй ажил олж хий. Энэ таныг санхүүгийн байдлаасаа болж стресстэхээс сэргийлнэ. Цагийн ажил хийх нь таны ямар бизнес эхлүүлснээс шалтгаалж хүмүүст бизнесээ хэлэх, хэрэглэгч олоход тусална.

20. Тусламж хүс

Бардам зангаа хойш нь тавь. Энтрэпрэноршипийг ганцаараа хийх нь хэцүү. Бусдаас тусламж хүс. Хүмүүс таны энгийн байдал, сурах эрмэлзлийг чинь хүндэлнэ. Тусламж хүссэнээр юу олж болохыг хараад та гайхах болно.

21. Хэзээ ч битгий бууж өг

Хэрвээ та энтрэпрэнор бол энтрэпрэнор шиг бай. Үгүйсгэгчдийн үгийг битгий сонс. Хэрвээ санаа чинь нэг удаа бүтэлгүйтвэл, өөр санаа олоод эхлүүл.



Эх сурвалж:startup.mn

About Us

Recent

Random