2015-08-08

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 28 эшлэл

1.“Хүн бүр суут ухаантан. Гэхдээ загасыг модонд авирах чадвараар нь үнэлээд байх юм бол, тэрээр бүх л амьдралынхаа турш өөрийгөө ТЭНЭГ гэж бодсоор өнгөрөөх болно.” – Альберт Эйнштэйн
2.“Өөрийгөө сэтгэлийн гүн хямралд орсон, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдсан гэж дүгнэхээсээ өмнө тэнэгүүдээр хүрээлүүлсэн эсэхээ шалга.” – Зигмунд Фрейд
3.“Аз жаргалыг бусдаас эрэх үедээ, түүнийг дотроосоо олох болно.”
4.“Хайр гэдэг бол нэр үг биш, үйл үг. Хайр – мэдрэмж – бол хайрын үр жимс, үйл үг.” – Стивен Кови
5.“Хүнээс булааж болохгүй ганц л зүйл бий: хүний эрх чөлөө – өгөгдсөн нөхцөл байдалд өөрийн хандлагаа сонгох, өөрийнхөөрөө шийдвэр гаргах эрх чөлөө” – Виктор Франкл
6.“Ямарваа нэгэн зүйлээс айж байгаа хүн зовно, учир нь тэр өөрийн айдсаасаа болж аль хэдийн зовоод эхэлсэн байх болно.” – Мишель Де Монтейн
7.“Амжилт гэдэг бол бүтэлгүйтлээс бүтэлгүйтлийн хооронд унан бүдчин явахдаа урам зоригоо алдахгүй байхыг хэлнэ.” – Уинстон Черчилль
8.“Дэлхий ертөнцөөс харахыг хүссэн өөрчлөлтөө өөрөөсөө эхэл.” – Махатма Ганди
9.“Аз жаргалын нэг хаалга хаагдахад, өөр нэгэн хаалга нээгдэж байдаг. Гэвч бид хаагдсан хаалганы хойноос хэт удаан харж зогссоноосоо болж, өмнө нээгдсэн байгаа хаалгыг харж чаддаггүй.” – Хелен Келлер
10.“Сорилт бэрхшээл л амьдралыг сонирхолтой болгодог ба тэдгээрийг даван туулахад амьдрал утга учиртай болдог.” – Джошуа Дж Марин.
11.“Нэг цаг жаргалтай байхыг хүсвэл – дуг хий. Нэг өдрийн турш аз жаргалтай баймаар байгаа бол – загасанд яв. Нэг жилийн турш аз жаргалтай байхыг хүсвэл – эд хөрөнгө өвлө. Харин насан туршийн аз жаргалыг хүсвэл – бусдад тусла.” – Хятадын зүйр үг.
12.“Амьдрал ямарваа нэгэн нөхцөл байдлаас биш, зөвхөн утга учиргүй, зорилгогүйгээс болж тэсвэрлэшгүй болдог.” – Виктор Франкл
13.“Үргэлж шинэ туршлагуудаар тэлэгдэж байдаг оюун ухаан хэзээ ч хуучин хэмжээсүүд рүүгээ буцаж очдоггүй.” – Оливер Уэнделл Холмс
14.“Амьдрал үнэндээ их энгийн. Бид л түүнийг төвөгтэй болгодог.” – Күнз
15.“Маш олон хүмүүс хүсэл эрмэлзлэлтэй байдаг ч, өөрсдийгөө хэн болох, юу хийж чадахад эргэлздэг хязгаарлагдмал итгэлийнхээ улмаас мөрөөдлөө бодит болгох алхмыг хэзээ ч хийдэггүй.” – Энтони Роббинс
16.“Жинхэнэ амжилт бол бүтэлгүйтэх вий гэсэн айдсаа ялан дийлэх явдал юм.” – Пол Свини
17.“Амьдрах цор ганц зам бол өсөн дээшлэх. Өсөн дээшлэх цор ганц зам нь өөрчлөлт хийх. Өөрчлөлт хийх цор ганц зам бол суралцах. Суралцах цор ганц зам нь өөрийгөө нээлттэй байлгах. Нээлттэй байх цор ганц арга зам бол өөрийгөө өргөн, уудам, задгай орон зай руу шидэх.” – С. Джойбелл.
18.“Хэрэв ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа бол, өөрчил. Хэрэв өөрчилж чадахгүй бол, хандлагаа өөрчил.” – Мэри Энгельбрайт
19.“Алдаа гаргасан амьдрал зөвхөн бахархмаар төдийгүй, юу ч хийлгүй өнгөрөөсөн амьдралаас хамаагүй үнэ цэнэтэй.” – Джордж Бернард Шоу
20.“Цаг хугацаа гэдэг хүлээж буй хүмүүсийн хувьд хэтэрхий удаан, айж буй хүмүүсийн хувьд хэтэрхий хурдан, шаналж буй хүмүүсийн хувьд хэтэрхий урт, зугаацаж буй хүмүүсийн хувьд хэтэрхий богино. Харин хайрлаж буй хүмүүсийн хувьд цаг хугацаа бол үүрдийнх.” – Генри Ван Дейк.
21.“Утга учиргүй амьдралаар амьдарснаас, утга учиртай үхлээр үхсэн нь дээр.” – Корасон Акино.
22.“Бурхан минь надад өөрчилж чадахгүй зүйлсийг байгаагаар нь хүлээн авах саруул ухаан, чадахыг нь өөрчлөх эр зориг, ялгааг нь таньж мэдэх мэргэн ухаан хайрлаач.” – Рейнхольд Нибур.
23.“Ихэнх хүмүүс ойлгох гэж биш, хариулах гэж сонсдог.” – Стивен Кови.
24.“Бид ядуурлыг идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, гэр оронгүй байх гэж боддог. Харин гадуурхагдах, хайр, халамжаар дутах нь л хамгийн аймшигт ядуурал. Ийм төрлийн ядуурлыг үгүй болгох явдлыг бид өөрсдийн гэрээс эхлэх хэрэгтэй.” – Тереза эх
25.“Өчигдөр бол түүх, маргааш бол оньсого, өнөөдөр бол Бурхны бэлэг.” – Бил Кейн
26.“Дурлал бол сонголт биш. Дурлалаа хадгалж үлдэх нь л сонголт.”
27.“Хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс бол ялагдахыг мэддэг, зовж шаналахыг, тэмцэхийг, алдахыг мэддэг, гүн гүнзгий ангалаас өөрийн замаа олсон хүмүүс юм. Тэдгээр хүмүүс бол өөрийг нь энэрэл нигүүлсэл, сайхан сэтгэл, бүтэн хайраар дүүргэдэг амьдралыг ойлгодог, мэдэрдэг, түүнд талархдаг хүмүүс байдаг.” – Элизабет Кюблер-Росс
28.“Бидний бүтээсэн дэлхий бол бидний бодлын үр дүн. Бодлоо өөрчлөхгүйгээр дэлхийг өөрчлөх боломжгүй.” – Альберт Эйнштэйн.

Эх үүсвэр: biznetwork.mn

About Us

Recent

Random