Apple ID нь Apple-ийн iTunes Store, App Store, iCloud зэрэг үйлчилгээнүүдийг ашиглахад зориулагдсан нэвтрэх хаяг юм. Дээрх бүх үйлчилгээнүүдийг ашиглахад зөвхөн ганц Apple ID байхад хангалттай. Apple ID-аар ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах, худалдан авах, түрээслэхэд тодорхой хэмжээний төлбөр төлөх хэрэгтэй байж болно.
Заавал банкны картынхаа мэдээллийг оруулахгүй ҮНЭГҮЙ Apple ID нээх хэд хэдэн арга байдаг. Энэ удаад дөнгөж худалдаж авсан iPad, iPhone дээрээ хэрхэн нээх талаарх мэдээлэл хүргье.
Эх сурвалж: startup.mn