Бид амьтны хэлийг ойлгож, тэдэнтэй харилцдаг болохоос өмнө утастайгаа ярих нь тодорхой болсон цаг үед амьдарч байгаа хэдий ч төгөлдөржиж арай амжаагүй байгаа билээ.
Гэхдээ санаа зоволтгүй, бидэнд хэрэв таны утас ярьж чаддаг байсан бол юу хэлэх байсан талаар сонирхолтой мэдээлэл байна.
1. “Өглөө сэртэл нүүр тань асуудалтай байвал үүнийг ашигла”
Өглөө бостол таны нүүр дээр батга гарсан эсвэл дэрний мөр үлдсэн байвал “Beauty Face”аппликейшнийг ашиглан өөрийн зургаа мэргэжлийн будалт хийгдсэн мэт өө сэвгүй арьстай болгон янзлаарай.
Ямар цэвэрхэн, булбарай арьстай зурагтай болсноо хараад Та ч алмайрнадаа.
2. “Би таны эрч хүчтэй амьдралын хэв маягт дуртай”
Адуу уургалах, задгай талбайд брейк бүжиг хийх, дугуйтай үзүүлбэр үзүүлэх зэрэгт Sports Modeтохиргоог ашиглан сарнилгүй, тод зураг аваарай.
3. “HDR”-ийг ашигла! “HDR”!
Нар мандах, жаргах үе, нуурын эрэг болон уул толгод гэх мэт байгалийн зургууд авахдаа “HDR”-ийг заавал ашиглаарай.
Ингэснээр таны зураг мэргэжлийн аппаратаар авсан мэт бодит өнгөний ялгаралтай, тод сайхан гарна.
4. “Зураг алаач”-ыг устга!
Эелдэг боловсон ёсны илрэл болгож зураг дарах үед таны ард болон хажуу дэргэд бий болсон “Зураг алаач”-ыг “Eraser Shot” хэрэгслийн тусламжтайгаар арилгаарай.
5. “Заавал миний товчлуурыг дарах шаардлагагүй”
Хэрэв та хүлээн авалт хийх хүнсээ цуглуулсан, маргаашийн үдэшлэгийн гоёлоо гартаа барьсан яваа бол зураг авахын тулд заавал товчлуур дарах шаардлагагүй, дуу хоолойгоороо зураг дарах зааварчилгаа өгөхөд л хангалттай.
6. “Гэрэл нялчихсан зураг хүсэхгүй л байгаа биздээ?”
Байгалын гэрэл хангалттай биш үед заавал “Флаш” ашиглах шаардлагагүй.
Самсунгийн утасны камерууд бүдэг гэрэлтэйд ч өндөр чанарын зураг авах чадвартай байдаг тул байгалийн гэрлээ ашиглан эсвэл тохирох эффектийг сонгон зургаа аваарай.
7. “Та бол супер од, яагаад гээч?”
Та хэдий даруу нэгэн байлаа ч дотроо оршин байгаа гэрэлтсэн, эрч хүчээр дүүрэн дүр төрхөө зоригтойгоор ил гарган, фото зурганд буулгахад хэзээ ч буруутахгүй.
Таны биеэ бариагүй, чөлөөтэй байдалд би туйлын дуртай.
ikon.mn