2015-08-24

Хэрэглэгчдийн утасны паттерн 123456-аас ялгаагүй хялбархан байдаг

Хүн төрөлхтөн анх үүсэхдээ цоожгүй байж гэнэ. Агуйд амьдарч, урц барьж эхэлсэн цаг үеэс амьтад болон бусад өөртэйгөө ижил төрлийн амьтдаас өөрийн эд хөрөнгийг хамгаалах шаардлага тулгарчээ.
Гэтэл насанд хүрэгчид, хөгшид ердөө л цагаан толгойн үсэг хийх нь элбэг байдаг аж
Ингээд хамгийн анхны цоож гэж хэлж болох зүйлсийг эртний Ассирчууд бүтээсэн гэж үздэг юм байна. Гэрээ цоожилж эхэлсэн хүн төрөлхтөн өөр олон зүйлсийг цоожлох хэрэгтэй гэдгийг ухаарсаар нэг л мэдэхэд та бид бараг бүх зүйлийг цоожилдог болжээ.


Таны гэрийн хаалга, ажлын шүүгээ тэр ч бүү хэл халаасанд тань байгаа утас хүртэл цоожтой. Гэхдээ цоож бүр онгойдог учир танаас гадна өөр хэн нэгэн онгойлгож чадна гэсэн үг.
Тийм ч учраас цахим шуудан, гар утасны нууц үгүүд дэндүү хялбархан байгаа тухай байнга яригддаг. Жил бүр дэлхийд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нууц үгсийг шалгаруулахад “123456” мэтийн тоонууд араас хөвөрнө.
Тэгвэл гар утасны Паттерн ч мөн үүнтэй адил маш олон давтагдсан хувилбартай байдаг аж. Уг нь бол 9 цэгт Паттерний боломжит хувилбар нь 389,112.
Тэгэхээр нэг тэрбум Андроид хэрэглэгчдээр тооцож үзэхэд нэг Паттерн 2569 удаа давтагдах боломжтой гэсэн үг.
Гэтэл 3400 Паттерн хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар 77 хувь нь аль нэг булангаас эхэлдэг, 44 хувь нь зүүн дээд булангаас эхэлдэг болохыг тогтоожээ.
Ингээд зүүн дээд булангаас эхэлдэг хэрэглэгчид дунджаар таван ширхэг цэг дамжуулан Паттернаа/маш олон хэрэглэгч ердөө дөрвөн цэг ашигладаг/ зурдаг аж.
Хамгийн сонирхолтой нь зүүн дээд цэгээс эхэлсэн бол баруун тийш эсвэл зүүн тийш дөрөв дэх цэг хүртэл зурна. Энэ нь эхэлсэн цэгийн яг зэргэлдээ цэг рүү дамждаг гэсэн үг бөгөөд яг голын цэгээс бусад нь бүгд хоёрхон боломжтой.
Харин залуу үеийнхэн, өсвөр насныхан илүү хэцүү Паттерн сонгодог болох нь тогтоогджээ. Гэтэл насанд хүрэгчид, хөгшид ердөө л цагаан толгойн үсэг хийх нь элбэг байдаг аж.
Судалгааны тун сонирхолтой нэг зүйл нь эрэгтэй болон эмэгтэй хэрэглэгчид найман цэг ашиглах тохиолдол хамгийн бага байсан явдал.
Үүний оронд есөн цэг ашиглахыг илүүд үзэж байжээ. Түүнчлэн хэрэглэгчид солгой, эсвэл баруун эсэхээс үл хамааран бараг ижил Паттерн сонгодог.
Тэгэхээр эхлээд та дээр дурдсан Паттернуудыг сонгохгүй байх хэрэгтэй. Ингэснээр таныг Паттерн хийж байхыг өмнө нь огт харж байгаагүй хүн тааж мэдэхэд хүндрэлтэй болно.
Харин хоёрдугаарт холбогдож байгаа цэгүүдийн хооронд зураас гарч харагдуулах сонголтыг идэвхгүй болгосноор хэн нэгэн таны араас хараад, хялбархан олох боломжийг бууруулах юм.
Хамгийн сүүлд таныг Паттернаа хийж байхад хараагүй ч гэсэн ухаалаг утасны том дэлгэц гэдэг таны хуруу ямар хөдөлгөөн хийснийг байнга гэрчилж байдаг учир утсаа ашиглаагүй үедээ дэлгэцээ арчиж байгаарай.
Эх сурвалж:gogo.mn

About Us

Recent

Random