Дэлхийн хамгийн том видео платформ YouTube удаан хугацааны дараа видео тоглуулагчийнхаа загварыг өөрчиллөө.
Хэдхэн цагийн өмнө хийгдсэн энэ өөрчлөлт бүх броузеруудад нэвтэрчээ. Шинэ дизайн транспарент буюу тунгалаг хэлбэртэй болсон ба өмнөхөөсөө илүү цэмцгэр харагдаж байгаа юм.
Өмнө нь YouTube тунгалаг тоглуулагчийг дөрөвдүгээр сараас цөөн тооны хэрэглэгчид дээр туршиж байсан гэнэ.
IKON.MN