Канад болон Америкийн бизнесийн магнат, зохион бүтээгч, хөрөнгө оруулагч Элон “Рийв” Маск нь 1971 оны 6 сарын 18-нд Өмнөд Африкт төрсөн. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. Мөн SpaceX, PayPal Inc., Тесла Моторс болон Zip2-ынүүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч юм. Бас Hyperloop хэмээх өндөр хурдтай тээвэрлэлтийн системийн загварыг урьдчилан гаргасан онцгой нэгэн билээ.
1. Амьдралын эхэн үе болон боловсрол
1971 онд Өмнөд Африкийн Преториа хэмээх газарт Канад эх болон Өмнөд Африкт төрсөн Британи эцгийн хүү болон бяцхан Элон Маск мэндэлжээ. Тэрээр багаасаа л компьютер програмчлалыг сонирхон сурч байсан ба 12 настай байхдаа л Blastar хэмээх видео тоглоомын кодыг 500$-аар зарж байсан байна. 1980 онд эцэг эх нь салсны дараа Musk ихэнхдээ эцэг Errol-ын хамт Өмнөд Африкт амьдрах болов.
Элон Маск “Waterkloof Hause” хэмээх сургуульд бэлтгэл ангиа, “Pretoria” хэмээх хөвгүүдийн сургуульд ахлах ангиа төгсөн 1988 онд 17 настайдаа ээжээрээ дамжуулан Канадын иргэншилтэй болгосныхоо дарааКанадруу нүүсэн байна. Түүнд Өмнөд Африкаас илүү Канадаас Америкийн Нэгдсэн Улсруу цагаачлах нь амар байсан тул тэрээр Өмнөд Африкийн цэрэг татлагаас өмнө нүүж амжсан байна.
1992 онд Кингстонд байдаг Хатан хааны их сургуульд 2 жил сурсны дараа Пенсильванийн их сургууль руушилжиж Физикийн бакалаврын зэрэгтэйгээр төгссөн юм. Тэрээр Вартоны их сургуульд Эдийн засгийн бакалаврын зэрэгтэй болохын тулд нэг жил үргэлжлүүлэн сурч дараа нь Калифорни-руу нүүн Станфордыних сургуульд Хэрэглээний Физикээр докторын зэрэг хамгаалах гэж орсон боловч тухайн бүс нутагт Интернет, Сэргээгдэх эрчим хүч, гадаад орон зайн чиглэлээр бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн хоёр хоногийн дараа сургуулиа орхисон юм. Харин 2002 онд тэрээр албан ёсоор АНУ-ын иргэн болсон юм.
2. Амжилтын түүх
Анхны гараа: Zip2
Элон Маск өөрийн ах Кимбөлл-тай хамтран Zip2 хэмээх программ хангамжийн компанийг анх нээж байв. Тус компани нь сонин хэвлэлийн салбарт зориулж Интернет “хөтөч”-ийг зохион бүтээж зах зээлд гаргасан юм. Залуухан хэрсүү Элон Маск New Yourk Times болон Chicago Tribute-тэй холбоо тогтоож чадсанаар, удирдах зөвлөлийн гишүүдийг CitySearch хэмээх компанитай нэгдэх гэрээг цуцлахыг ятгасан юм. 1999 онд Compaq компани Zip2-г нийт 307 сая долларыг бэлнээр болон хувьцааны хэмжээнд тохируулан 34 сая долларын хувьцааг давхар худалдаж авсан юм. Элон Маск 7% болох нийт 22 сая долларыг борлуулалтаас олсноор саятнууд эгнээнд нэгдсэн юм.
X.com болон PayPal
Zip2-ыг зарсны дараахан 1999 оны 3-дугаар сард Маск онлайн санхүүгийн үйлчилгээ болон и-мэйл төлбөр тооцооны компани болох X.com-г үүсгэн байгуулсан юм. Нэг жилийн дараа тус компани нь PayPal гэдэг охин компанитай үйл ажиллагаагаа явуулдаг Confinity-тэй нэгдсэн бөгөөд PayPal болон X.com хоёулаа и-мэйл дээр суурилсан төлбөр тооцооны системтэй байсан юм. Гол зорилго нь хоёр системийг нийлүүлэх байсан боловч энэ нь хэзээ ч болоогүй зүйлсийн нэг юм.
Элон Маск X.com-оос илүү PayPal-г илүүд үздэг байв. X.com-г Paypal-ын дэд домэйн болгож. X.com болон PayPal-г нэг брендийн нэрэнд оруулсны дараа Musk албан ёсоор X.com брендийг үгүй болгосон. Үүнийг дагаад удирдах зөвлөл PayPal-ын үндэслэгч Peter Thiel-г түр зуурын гүйцэтгэх захирлаар томилсон. PayPal-ын эхэн үеийн өсөлт нь Mаск-ийн эхлүүлсэн компанит ажлаас ихээхэн хамааралтай. 2002 оны 10 сард eBay PayPal-ыг хувьцааны хэмжээнд 1.5 тэрбум доллароор худалдаж авсан бөгөөд үүний 165 сая доллар нь Маскд оногдсон юм. PayPal-г зарагдахаас өмнө Маск хамгийн том хувьцаа эзэмшигч буюу нийт 11.7% эзэмшиж байв.
Мөрөөдлийн гараа: SpaceX
2002 оны 6-р сард Элон Маск өөрийн гуравдахь компани Сансрын Хайгуулын Технологи SpaceX-г байгуулсан юм. Тэрээр Калифорни мужийн Хавтхорнед байрлах уг компанийн CEO болон CTO үүргийг давхар гүйцэтгэж байлаа. SpaceX нь пуужингийн технологийг дээжлүүлэхэд төвлөрөн сансрын хөлөг зохион бүтээж, үйлдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байв. Компанийн хөөргөсөн эхний хоёр пуужин Falcon1 болон Falcon9 бөгөөд анхны сансрын хөлөг нь Dragon нэртэй байсан юм.
2008 оны 12 сарын 23-нд насанд НАСА–тай хийсэн гэрээний дагуу Falcon9 пуужингийн 12 нислэг, 2011 онд Олон Улсын Сансрын Төвийн Space Shuttle сансрын хөлөг онгоцыг акталж, сэлгэсэн Dragon хөлөг онгоцны төлөө SpaceX-г нийт 1.6 тэрбум доллароор шагнасан юм. Falcon9 болон Dragon нь ачаа тээшийг тээвэрлэхэд зориулагдсан бол харин сансрын нисгэгч, судлаачдыг Оросын Soyuz хөлөг онгоцоор тээвэрлэдэг байсан байна.
Элон Маск нь ”сансар судлал нь хүний амьдралийн хөгжил дэвшилтийн томоохон алхам” гэж үздэг нэгэн байсан бөгөөд түүний энэ үзэлд Исаак Асимовийн “Сан” цуврал нөлөөлсөн юм.
Гариг эрхсийн амьдрал нь хүн төрөлхтөнд аюул занал хийж буй зүйлсээс урьдчилан сэргийлнэ. Сүүлт од, галт уул эсвэл бидний мэдэхгүй вирус, хар нүх, дэлхийн дулаарал, урьд өмнө үзээгүй технологи зэрэг юу ч хүн төрөлхтөнд аюул учруулж болно. Хүн төрөлхтөн хэдэн сая жилийн турш хувьсан өөрчлөгдөж ирсэн боловч сүүлийн 60-хан жилийн дотор бид өөрсдийгөө устгаж чадахуйц атомын цөмийн зэвсгийг бүтээсэн. Эрт орой хэзээ нэгэн цагт бид энэ цэнхэр гаригаасаа өргөжих ёстой, эсвэл эндээ мөхнө.
tweet
Автомашины салбар дахь шинэ эрин үе: Тесла Моторс
Тесла Моторс компанийг анх Мартин Эберхард, Марк Тарпeннинг, Ж.Б Стрюбелл, Иан Врайт болон ЭлонМаск нар нэгдэж үүсгэн байгуулсан юм. Элон Маск 2004 онд анх А зэрэглэлийн хөрөнгө оруулагчаар дамжуулан компанитай холбогдсон бөгөөд өөр бусад А зэрэглэлийн хөрөнгө оруулагчид гэвэл SDL болон Compass technology юм. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Элон Маск компаний CEO болон бүтээгдэхүүн загварчлалын дарга болж удирдлагыг гартаа авч чадсан бөгөөд одоог хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байна. Тесла Моторс нь анх Tesla Roadster хэмээх цахилгаан спорт машин үйлдвэрлэж нийт 31 улсад 25000 ширхгийг борлуулж чадсан юм. Харин 2012 оны 6 сард хоёрдох машин болох седанхэлбэртэй 4 хаалга бүхий S загвараа гаргасан билээ.
Харин 2012 оны 2 сарын 9нд SUV/minivan зах зээлд чиглэсэн гуравдах машин Х загвараа танилцуулсан юм. Х загварыг 2015 оны эхээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд машинаас гадна цахилгаан эрчим хүч дамжуулагч системийг Mersedes A Class,ухаалаг EV-д зориулж Daimler компани болон Rav4 Ev-д зориулан Toyota компанид тус тус борлуулдаг байна.
Элон Маск цахилгаан тээврийн хэрэгслийн эрчим хүч дамжуулах эд анги борлуулснаар бусад авто машин үйлдвэрлэгч нарт өөрсдөө хөгжүүлж үйлдвэрлэлгүйгээр, боломжийн өртгөөр цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх боломжийг олгосон. Тэрээр All Things D-д өгсөн ярилцлагандаа “Цахилгаан тээврийн хэрэгслийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд бүтэн жилийн турш Канадыг оролцуулаад Хойд Америк даяар өргөжүүлэх төлөвлөгөө гарган, Баруун Зүүн эрэгт байгаа станцуудыг гурав дахин нэмнэ” хэмээн хэлсэн байна. 2013 оны 11 сард гарсан мэдэгдлээр Элон Маск Тесла Моторсын нийт 18 тэрбум доллароор үнэлэгдэх 32%-г эзэмшиж байна.
Дэлхийн дулаарлын эсрэг: SolarCity
Анх Элон Маск SolarCity-ийн санааг гаргаж, түүний үеэл ах Лейндрен болон Петер Райв хоёр үүсгэн байгуулж байв. SolarCity нь Америкийн Нэгдсэн Улс дахь нарны эрчим хүчний хамгийн том нийлүүлэгч компани юм. SolarCity болон Теслаг үүсгэн байгуулах болсон үндсэн шалтгаанаа тэрээр дэлхийн дулааралтай тэмцэх явдал хэмээн тайлбарладаг. 2012 онд Элон Маск энэхүү 2 компанийг хамтран цахилгаан шугам сүлжээн дээрх нарны эрчим хүчийг тогтвортой хангахын тулд цахилгаан тээврийн хэрэгслийн зай ашиглахаа мэдэгдэж 2013 онд энэ хөтөлбөрийг эхлүүлсэн байна.
2014 оны 6 сарын 17-нд Америкийн Нэгдсэн Улс дахь нарны эрчим хүчний хамгийн том үйлдвэрээс гурав дахин том байгууламжийг NY, Buffalo-д балгуулахаа мэдэгдэж энэ үйлдвэр нь дэлхийн дээрх хамгийн том нарны эрчим хүч гаргах байгууламж болох бөгөөд, дараачийн жилүүдэд өөр нэг эсвэл илүү том үйлдвэр байгуулахаа мэдэгдсэн байна.
Түүний энэ бүх амжилтууд бүгд мөрөөдлөөс нь эхтэй. Мөрөөдөлдөө хөтлөгдөн Африкаас гарсан хүү цахим төлбөр тооцоог хялбарчилж, сансар судлалыг хөгжүүлж, цахилгаан машин бүтээж бидний амьдралыг улам л хялбар болгосоор байна. Тэр бол 21-р зуунд төрөн гарсан шилдэг энтрепренерүүдийн нэг яалтачгүй мөн билээ.
youngreader.mn