YouTube видео сүлжээнд ашиглаж болох зарим сонирхолтой боломжуудыг танилцуулж байна.
Видеоноос GIF үүсгэх
Үзэж байгаа видеоныхоо URL-ын youtube.com гэсэн үгний өмнө “GIF” гэсэн гурван үсгийг бичихэд GIF үүсгэх горимонд шилжинэ.
Жишээ: “www.youtube.com/watch?v=….” URL-ыг “www.gifyoutube.com/watc…” болгон өөрчлөөд энтер дарна.
Ингэсний дараа үүсгэх GIF файлынхаа урт, эхлэх цэгийг зааж, нэр өгөн үүсгэх боломжтой.
Видеон дотор тоглогдож байгаа хөгжмийг таних
MooMa.sh сайт нь яг Shazam шиг хөгжмийг таних үйлчилгээ, гэхдээ зөвхөн YouTube-д зориулагдсан. URL-ыг нь хуулаад сайтын цонхонд оруулахад видео дотор явж байгаа дуу хөгжмийг таньж мэдээллийг харуулна.
Ямар нэртэй, ямар цомогны, хэний зохиосон дуу гэх мэт.
Видеоноос дууг нь MP3 болгон хувиргах
Peggo.co сайтын цонхонд дурын YouTube видеоны URL-ыг оруулахад аудио бичлэгийг нь MP3 файл болгон хувиргана.
ikon.mn