2015-08-08

Дараах зүйлсэд цагаа дэмий үрэхээ больцгооё

1.Онцгой хүмүүстэйгээ өнгөрүүлэх онцгой мөчүүдийг чамаас хулгайлж байдаг элдвийн анхаарал сарниулсан зүйлс. – Жижиг зүйлүүд дээр анхаарлаа хандуул. Учир нь хэн нэгнийг маш их санах үед зүгээр л хамтдаа инээлдэж байсан гэх мэтийн жижиг зүйлсийг дэндүү ихээр үгүйлдэг. Хамтдаа удаан алх. Сэтгэлээсээ ярилц. Хамт байгаадаа таларх.
2.Зуршил болсон завгүй байдал. – Өдөр бүр зав гаргах цагийг төлөвлө. Зориудаар сул зогсолт хий – бодож эргэцүүлэх, амарч тайвшрах, өөрийгөө цэнэглэх цагийг гарга. Өөрийгөө бүү хуур; Хэдхэн минутыг өөртөө зарцуулах боломжгүй тийм завгүй биш гэдгийгээ чи өөрөө мэдэж байгаа.
3.Одоогийн нөхцөл байдалдаа гутрах. – Амьдрал яг л толь шиг; бид инээмсэглэж байх үедээ илүү сайн үр дүнгүүдийг хүртдэг. Тийм болохоор асуудлаасаа илүүтэйгээр адислалдаа төвлөр. Ямар нэгэн зүйлийг бүтээхийн төлөө тэмцэж байна гэдэг бүтэлгүйтэж байна гэсэн үг биш. Бүхий л агуу амжилтууд ямар нэгэн байдлаар хүчин чармайлт гаргахыг шаарддаг.
4.Эргэн тойрон дахь хуурамч эмгэнэлт жүжиг. – Эргэн тойрондоо байгаа утгагүй зүйлсээс холдон явах саруул ухаантай бай. Эерэг зүйлс дээр төвлөрвөл сөрөг зүйлсийг харахад илүү хэцүү болох болно.
5.Байхгүй бүхнээ хүсэх. – Үгүй дээ, чи үргэлж хүссэн бүхнээ авч чадахгүй. Харин үүнийг санаж яв: Чамд одоо байгааг чинь амьдралдаа хэзээ ч авч, амсаж байгаагүй хүмүүс маш олон байгаа. Чиний үнэ цэнийг нь огтхон ч ойшоодоггүй зүйлсийг хүртэхийн төлөө хэн нэгэн цөхрөлтгүй гуйн мөргөж байгаа гээд бод доо. Өөрт байгаа зүйлсээ үнэлдэггүй хүнд аз жаргал хэзээ ч ирэхгүй.
6.Өөрийгөө бусадтай харьцуулах. – Нийгмийн харьцуулалт бол аз жаргалын хулгайч. Чи бусдад байгаа зүйлсийн талаар санаагаа зовоолоо гээд юу ч олж авч чадахгүй.
7.Өнгөрсөнд хэн байсан, юутай байсан талаараа бодох. – Чи хэзээ ч жилийн өмнөх шиг, сарын өмнөх шиг, долоо хоногийн өмнөх шигээ хүн байх боломжгүй. Чи зогсолтгүй өсөж, хөгжиж байгаа. Туршлага хэзээ ч зогсдоггүй. Энэ чинь л амьдрал.
8.Алдаа хийсэндээ сэтгэл зовних. – Зарим нэг зүйлийг түйвээсэн бол зүгээр дээ; ингэж байж л илүү ухаан сууна. Өөртөө амралт өг. Битгий бууж өг. Агуу зүйлсийг бүтээхэд хугацаа хэрэгтэй, чи хүссэндээ хүрэх л болно. Алдаагаа шалтаг биш, урам зориг болго. Өнгөрсөнд тохиолдсон сөрөг бүхэн ирээдүйг чинь зөгнөх ёсгүйг өөртөө сануул.
9.Өөрийн чинь талаар бусад хүмүүс юу гэж бодох, ярих тал дээр санаагаа чилээх. – Зөвхөн чамд л хандаж хэлж буй мэт санагдаж байсан ч, аливаа зүйлсийг өөр дээрээ хэтэрхий ихээр тусгаж авах хэрэггүй. Үнэнийг хэлэхэд бусад хүмүүс чамтай хэрхэн харьцаж, чиний тухай юу гэж ярихыг өөрчлөх боломжгүй. Чиний хийж чадах бүх зүйл бол тэдгээрийг хэрхэн тусгаж авах, хэнээр хүрээлүүлэхээ шийдэх явдал юм.
10.Өөрийгөө хуурах. – Жижиг өөрчлөлтүүдийг хийж эхлэхэд л амьдрал илүү сайхан болох болно. Эн тэргүүний бөгөөд хамгийн хэцүү нь өөрөө өөртөө үнэнч байх явдал.
11.Зөв биш санагдахгүй байгаа зам. – Амьдралыг тэсэж тэсвэрлэж биш, баярлаж догдолж өнгөрүүлэх учиртай. Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ итгэж найдах үед, үр дүн заавал харагдаж, шагнал заавал ирдэг. Амьдралын амжилт бол хийж буй зүйлдээ дурлагсдад зориулагдсан. Байгаа зүйлстээ сэтгэл хангалуун байж, өөрийн мөрөөдлөөрөө хөтөч хий.
12.Амжилт, аз жаргалын талаарх бусдын тодорхойлолт. – Бусдын үзэл бодол, хүлээлтээр амжилт, аз жаргалын талаарх өөрийн тодорхойлолтын суурийг тавьж болохгүй.
13.Чамайг ашиглаж, мэхлэх гэсэн хүмүүс. – Чиний зөвшөөрлөөр юмс үргэлжилнэ. Чадах чинээгээрээ өг, гэхдээ бусдад бүү ашиглуул. Бусдыг ойроос сонс, гэвч өөрийн дотоод дуу хоолойгоо бүү гээ.
14.Бүх хүмүүст таалагдах гэж хичээх. – Амьдралаас суралцсан хамгийн их эрх чөлөөг мэдрүүлэгч зүйл бол бид хүн бүрийг таалах албагүй, өөрсдөө ч бүх хүнд таалагдах албагүй бөгөөд аль аль нь 100% OKAY. Чамайг яаж ч амьдарсан, хэннэгэн дургүйцэх л болно. Тийм болохоор өөрийн үнэнээр амьдар.
15.Чамайг хойш нь чангаадаг айдас. – Айдас бол мэдрэмж, бодит байдал биш. Улам илүү хүчирхэгжиж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх хамгийн шилдэг арга бол айж буй зүйлээ хийх. Өөрчлөлт хийж, өсөн хөгжих зүрхтэй бай. Мөрөөдөлдөө хүрэх боломжийг огт байхгүй болгодог цор ганц зүйл байдаг: Бүтэлгүйтэх вий гэсэн айдсаасаа үүдэн үйлдэл хийхгүй байх.
16.Өөртөө эргэлзэх. – Эргэлзсэн үедээ жижигхэн ч болтугай алхам хий. Зөв чиглэлд хийсэн ямххан алхам амьдралын хамгийн том алхам болон хувирах тохиолдол ч бий.
17.Мөрөөдлийг чинь харлуулдаг хүмүүс. – Зөв замаас холдуулж, төөрүүлдэг сөрөг хүмүүсийн санаа бодлоор өөрийгөө хордуулж байснаас ганцаараа байсан нь хавьгүй дээр. Мөрөөдлийг чинь унтраан булаахыг бусдад бүү зөвшөөр. Тэд чамайг хийж чадахгүй гэж хэлэхийг сонсмогцоо л шуудхан тэдний сөрөг байдалд анхаарлаа хандуулахаа боль.
18.Тохиромжтой цаг ирнэ гэж хүлээх. – Үргэлж тохиромжтой цагийг хүлээх хэрэггүй. Заримдаа шуудхан хийж зүрхлэх хэрэгтэй, учир нь юу тохиолдохыг гайхшран суухад амьдрал дэндүү богинохон.
19.Түр зуур аргалах. – Чи нүүр тулахаас татгалзсан зүйлээ өөрчилж чадахгүй. Асуудлаас зугтаад амар амгаланг олохгүй. Аз жаргалтай чинь харьцахаас өмнө, асуудалтайгаа шуудхан харьц.
20.Хуучинсаг үзэлтэй шүүмжлэлүүд. – Амаа нээхээсээ өмнө оюун санаагаа нээ. Мэдэхгүй зүйлээ бүү үзэн яд. Оюун санаа гэдэг яг л шүхэртэй адил; хаалттай байх үедээ ажилладаггүй.
21.Бусдын алдаа ба эндүүрэл. – Өнөөдөр бусдын алдаа, эндүүрэлд хүлээцтэй ханд. Сайн хүмүүс заримдаа муу сонголт хийдэг. Энэ нь тэднийг муу гэдгийг нь биш, бидэнтэй адилхан хүн гэдгийг нь л илтгэж байгаа юм.
22.Атаа хорсол. –Аз жаргалын замд атаа хорсол байдаггүй. Санаж яв, сул дорой учраас биш, хүмүүс алдаа гаргадаг гэдгийг мэддэг хангалттай хүчирхэг учраас бусдыг уучил.
23.Үзэн ядаж, дургүйцсэн бодлууд. – Үлгэр жишээ бай. Чамтай бүдүүлэг харьцсан хүнтэй ч, бүгдтэй нь найрсаг, хүндэтгэлтэй харьц. Эелдэг занг өдөр тутамдаа хэвшүүл; энэ чинь л амьдралыг илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун болгодог юм шүү дээ.
24.Харамсал. – Чи хэзээ нэгэн цагт хийсэн, эсвэл хийгээгүй зүйлсээрээ тодорхойлогдох ёсгүй. Өөрийгөө харамсал, гэмшлийн хараанд бүү оруул. Арай өөрөөр хийх ёстой байсан зүйлс байж болно, байгаагүй ч байж болно. Гэвч нэгэнт болоод өнгөрсөн зүйл шүү дээ. Одоогийн мөчийг амтлахын тулд өөрчлөх боломжгүй өнгөрснийг ардаа үлдээ.
25.Одоогоос бусад цаг. – Өнгөрсний хойноос уйлах хэрэггүй, учир нь аль хэдийн ард хоцорсон. Ирээдүйн тухай сэтгэлээ хэт их бүү чилээ, хараахан ирээгүй байна. ОДООд амьдарч, одоогийн энэ цаг мөчийг утга учиртай байлгахын тулд хамаг байдгаараа хичээ.

эх сурвалж: biznetwork.mn

About Us

Recent

Random