1. Сэтгэлээр битгий уна. Хэзээ ч битгий сэтгэлээр уна. Миний амжилтын нууц сэтгэлээр унадаггүйд минь оршдог. Унасан сэтгэлээ бусдад бүү тох.
2. Эрүүл болсон хойноо согтуу байхдаа өгсөн амлалтаа биелүүлэх гээд үз. Ингэж байж л амаа барьж сурдаг юм.
3. Зөвхөн хайртай хүмүүстэйгээ л аялаж байгаарай.
4. Их бага нь хамаагүй, дэм хүргэх боломжоос хэзээд битгий татгалз.
5. Хүнийг хүрээлэн буй нөхрүүдээр нь бүү дүгнэ. Иудын найз нөхөд цөм ариун хүмүүс байсныг бүү март.
6. Зураг бүхнийг сониучаар үзэж, ном бүхнийг сэтгэлээс уншин, амьдралын салхи өөрийг тань илбэхийг зөвшөөр.
7. Хүнд итгэж болох эсэхээ өөрийн итгэлээр л шалгаж болно.
8. “Хувцас авах уу, уран зураг авах уу?” гэвэл ийнхүү шийднэмз. Хэв маяг хөөлгүй, өөрт эвтэйхэн, эдэлгээ баттай хувцас сонгоорой, тэгсэн цагт зураг авах ч мөнгө үлдэж магад.
9. Хорвоо дэлхийн юмс бүхнээс хүн ганцаар инээж чадах ч, инээх шалтгаан хамгийн багатай нь мөн өөрөө байдаг.
10. Хүн бүрийг хоёр хэсэгт хувааж болох. Эхнийх нь байсан ч байгаагүй ч амар улс. Хоёр дахь нь хажууд байхад тэсэхийн аргагүй ч хажуунаас холдохоор санагалзах тэр л хүмүүс юм.
11. Өөрийн тэнэглэлээ харахын тулд мэргэн нэгэн нь уудаг ажгуу.
12. Үргэлж шоглож ярих нь бусдын итгэлийг алдах шалтгаан болдог ч, нухацтайгаар хэлэхийн аргагүй үгс байдаг гэдгийг ч мөн санах хэрэгтэй.
13. Ялагдал хүлээх гэж хүн төрөөгүй юм. Хүнийг устгаж болох ч, дийлэх боломжгүй юм.
14. Учрыг тунгаах чадалтай хүмүүн жаргалтай байх нь ховор ажээ.
15. Үнэнхүү зоригтой хүнд зодоон цохион илүү байдаг бол, хулчгар нэгэн нь өөрийгөө зоригтой гэж өөртөө итгүүлэхийн тулд тулаанд орох нь олонтаа.
16. Хүн ганцаараа чадахгүй зүйл гэвэл… Тэртээ тэргүй хүн ганцаараа юуг ч хийж чадахгүй.
17. Зохиолч хүний хамгийн сайн чадвар бол хог новшийг илрүүлэх чадвар юм.
18. Бүх л шилдэг зохиолууд хоорондоо ижил байдаг нь амьдралаас шударга учир болой.
19. Зохиолчид эдгээр зүйлс байсан ч, байгаагүй ч саад болдог байна: бор дарс, эмэгтэй хүн, мөнгө мөн шударга ёс.
20. Хэлэх гэсэн зүйлээ зохиолч, үгээр биш үсгээр дүрсэлдэг юм.
21. Халамцуу үедээ бичиж, эрүүл үедээ засвар хий.
22. Хүн гэдэг хугарсан газраа хатуурдаг амьтан.
23. Аз жаргал гэдэг бол эрүүл бие, дорой ой тогтоол юм.
24. Ажилтай байна гэдэг идеологитой байснаас дээр юм.
25. Надад хорвоо ямар байх нь огт хамаагүй, хорвоод яаж амьдрах нь л чухал. Амьдрах аргаа олчихвол амьдралын мөн чанарыг олох хялбар байдаг.
26. Дайнаас ч долоон дор зүйлс бий: хулчгар зан, урвалт мөн биеэ тоох зан.
27. Алдах зүйлгүй болоход ахин босохоос өөр замгүй болдог юм.
28. Дайнд ялсан бол дайнаас татгалзахаа больдог юм.
29. Унтаж болох эмэгтэйчүүд олшроход ярилцаж болох бүсгүйчүүд цөөрнө.
30. Хорвоо дэлхийн төлөө би тулалдаж дайтахаас татгалзахгүй ээ, хэзээ нэгэн өдөр амьдрал гэгчтэй хагацахаа мэдэвч орхиж явахыг би үл хүснэ.
Эх сурвалж: XopoM News