Хүн бүхэн өөрийн санаагаараа бизнесээ эхлүүлдэг ч эхлүүлсэн бүх гарааны бизнес амжилттай байдаггүй. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлөх бөгөөд гарааны бизнесийг тань үгүй хийх нийтлэг 18 алдааг хүргэж байна. Эдгээр нь таны гайхалтай санаанд өшөө юу шаардлагатайг тодорхойлж өгөх болно.
- Ганц үүсгэн байгуулагч – Paul Graham-ын хэлснээр бол нэг үүсгэн байгуулагчтай байх нь санхүүжилт босгох магадлалаа бараг тэгд хүргэдэг. Учир нь ихэнх амжилтад хэрсэн үүсгэн байгуулагчид багаар буюу хамгийн багадаа 2 байдаг.
- Муу байршил – Та байшингийн бүхий л зүйлийг өөрчилж чадах ч, байршлыг хувиргаж чадахгүй. Үүнтэй адилаар хэрэв таны стартап буруу газар байрлаж байгаа бол та тухайн газрын үндсэн шинжийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Зүгээр л өөр тийшээ нүүх нь илүү хялбар байх болно. Хаашаа гэж үү? Мэдээж Цахиурын хөндий.
- Хэт жижиг сегмент – Зах зээлийн өрсөлдөөнөөс айн хэт харанхуй хэсэгт чиглэх нь стартапыг тань үгүй хийх боломжтой. Хэрэв та өрсөлдөөнөөс айж байгаа бол энэ нь бултах арга биш юм.
- Хийсвэр санаа – Шинэ санаа стартапын үндсэн суурь ч гэлээ хэтрүүлбэл энэ нь үр ашиггүй цаг барсан зүйл болох юм.
- Зөрүүдлэх – эсвэл дасан зохицох чадваргүй байх нь стартапийг үгүй хийдэг. Өөрийн үйлчлүүлэгчдийн юу хэлж байгааг зөрүүдлэхгүй хүлээн авч, хувиргаж чадсанаар оршин тогтнох чадвартай болно.
- Муу програмист хөлслөх – Сайн програмистыг муугаас ялгахын тулд танд өөр нэг сайн програмист байх, эсвэл багт тань маш итгэлтэй нэгэн байх хэрэгтэй. Чадварлаг програмист үргэлж ховор байдаг.
- Буруу платформ сонгох – Зах зээлд нэвтэрсний дараа таны стартап оршин тогтнох уу үгүй болох уу гэдгийг хэр хурдан тодорхойлж чадах вэ? Буруу платформ ашигласнаар дээрх асуултын хариуг олоход хүндрэлтэй байх болно. Хэрэглэгч нар таныг хүлээхгүй.
- Удаашрах – Зах зээлд нэвтрэхээс өмнө таны стартап оршин тогтнох ёстой эсэх нь маш бүрхэг байдаг. Та ажлаа удаашруулах тусам энэхүү асуултын хариу улам бүрхэг болох болно. Хэрвээ та хариултын мэдэхээсээ айж байгаа бол магадгүй та өөрөөсөө “яагаад?” гэж асуухыг хүсэх байх.
- Хэт эрт зах зээлд нэвтрүүлэх – Хэтэрхий эрт зах зээлд нэвтрүүлснээр магадгүй та өөрийн өсөлтөө хянахад бэлэн биш байж болно. Бүүр муугаар бодоход өөрийн бүтээгдэхүүний хэрэгцээт үе нь болоогүй байхад олонд таниулах юм.
- Таны бодолд тодорхой хэрэглэгч байхгүй байх – Хаа нэгтээ, хэн нэгэн таны бүтээгдэхүүнийг заавал сонирхох болно, одоогоор хэн гэдэг нь тодорхойгүй байна уу? Энэ яг л тийм хүн огт байхгүй мэт сонсогдож байна.
- Хэт бага мөнгө босгох – Зарцуулах хэмжээгээрээ авах хэрэгтэй. Хэт бага мөнгө босгосноор та өөрийн бүтээгдэхүүнээ бүрэн хүчин чадлаар нь гаргахад хүндрэлтэй байх болно.
- Хэт ихийг зарцуулах – Дараагийн шатанд орох хангалттай хэмжээнд томрохоосоо өмнө хэт ихийг зарцуулснаар та мөнгөгүй болох бөгөөд ихэнх тохиолдолд таны төгсгөлийг илтгэх болно.
- Хэт их ашиг олох – Хэтэрхий их ашиг олох нь танд хэрэгтэй зүйлээ хийхээсээ өмнө амжилтад хүрсэн мэт мэдрэмж төрүүлэх болно. Өдрийн төгсгөл гэхэд таны гайхшруулах ёстой хүн бол хэрэглэгч болохоос хөрөнгө оруулагч биш юм.
- Муу хөрөнгө оруулалтын менежмент – хэрвээ танд хөрөнгө оруулагчийг баярлуулах, эсвэл хэрэглэгчдийг баярлуулах гэсэн хоёр сонголт байгаа бол үргэлж хэрэглэгчдийг сонго. хэрэв таны хэрэглэгчид баяртай бол хөрөнгө оруулагчид мөнгөтэй болох гарцаагүй.
- Ашгийн төлөө хэрэгдэгчдийг золиослох – Та хэзээ ч мөнгө олж чадна. Гэхдээ энэ нь хэрэглэгчдийг баярлуулна гэсэн үг биш юм. Та хэрэглэгчдийн хүссэн зүйлийг л хийх хэрэгтэй.
- Өөрийн гараа бохирдуулахыг хүсэхгүй байх – Та тодорхой дүрэм журмаар бүх асуудлаа шийдвэрлэж чадахгүй. Бизнес харилцаан дээр бий болдог. Тиймээс гарч бусадтай уулзах хэрэгтэй.
- Үүсгэн байгуулагчдын хоорондох үл ойлголцол – Үүсгэн байгуулагчдын хоорондох зөрчил бол түгээмэл байдаг зүйл. Үүсгэн байгуулагчид амбицтайбайх нь санал нийлэхгүй байхтай бараг утга нэг юм.
- Бүх зүрх сэтгэлээ зориулахгүй байх – Өөрийн стартапийн төгсгөлийг тодорхойлох нь тийм ч хэцүү зүйл биш юм. Хэрвээ таны амьдралд өөрийн стартапийг байгуулахаас өөр боломж байгаа бол та магадгүй түүндээ илүү найдах байх.
youndreader.mn